Хэлсэн үг нь бодитой байдалтай авцалдахгүй байхад Эдийн засаг хөгжлийн сайд нь парламентийн танхимд улс төрийн хамба аятай аяглаж сууна. Том тоо нь өссөн ч Монголчууд гэдэс өлсгөлөн, амиа аргацаан өдөр хоногийг өнгрөөж байгаа.
Гэтэл Ч.Хүрэлбаатарын хэлснээр “Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7 хувиар өссөн. Уул уурхай, зам тээвэр, үйлчилгээний салбарт эдийн засгийн өсөлт гарсан. Уул уурхайн салбар олон хүнд шууд нөлөөгөө үзүүлдэг салбар биш. Ийм салбар дээр эдийн засгийн өсөлт гарахаар яаж ард иргэдэд хүрдэг вэ гэхээр төсөв дээрээ орлого татаж төвлөрүүлээд, төсвөөс арга хэмжээ хэрэгжүүлдэг ” гэнэ. Уул уурхайг түшиглээд удаан явна гэдэг боломжгүй. Үнэхээр уул уурхай, зам тээвэрт эдийн засгийн өсөлт гарсан уу эргэлзээтэй. Одоо ч нүүрсчид арми армиараа ашиг л хүртэж байна. Гэтэл “нүүрсний хулгайг бүрэн зогсоосон. Нүүрсийг биржээр зардаг болсон. Нэг тонн нүүрсийг 80 ам.доллараар зардаг байсныг 180 ам. доллараар зардаг болгож, ил тод байдлыг бий болгосон” гэж зовох юмгүй хэлэх амархан байх. Өөрөө нүүрсчин, өмнөөс чинь нүүрсчид ярьдаг гэхээр хулгай зогссон л байх. Гэхдээ Монголчуудын амьдрал ӨЛСГӨЛӨН хэвээр байгаа нь НҮҮРСНИЙ ХУЛГАЙ одоо ч хуулиас гадуур хэвээр байгааг хэлээд байгаа юм.
Ийм байтал том амтай, том цээжтэй Ч.Хүрэлбаатарын том яриа “Төсвийн тодотголоороо дамжуулаад төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, мөн халамжийг нэмсэн. Уул уурхайн салбараас олсон орлогоо нийтэд нь хүргэж байгаа хэлбэр” гэв. Энэ ч сонгуулийн өмнө л тохиож байгаа зүйл. Сонгуулийн дараа инфляци одоогоос гурав дахин нэмэгдэж болзошгүй. Учир нь төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр, халамж дан ганц уул уурхайн салбараас олсон орлогоос шалтгаалж нэмэгддэггүй. Энэ бүхний горыг татвар төлөгч буюу хувиараа бизнес эрхлэгчид нуруун дээрээ үүрч яваа. Гурван жил татвар, торгуулиар шоглочихоод, төрийн албаа төрлийн алба болтол нь тэлж томруулчихаад, бизнес эрхлэгчдийн нэр төрд халдаж, элдэв торгууль бичиж, залуу бизнесмэнүүдийн боломжийг хулгайлж, клиент компаниуддаа төсвөө суйлуулчихаад тоо ярьж, том дуугарч сууна. Энэ улсад бизнес эрхлэгчид татвартаа холгуулж, төрдөө зодуулж яваа юм шүү Ч.Хүрэлбаатар сайд аа
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй