МАН-ын энэ хаврын гол улс төр “ГАЗРЫН НАЙМАА”. Эл асуудалд холбогдогсон намдаа гологдогсод энэ хавар зодог тайлж болзошгүй. Тэдний нэгээр эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нэрлэгдэж байгаа. Ингэхдээ түүний Хурд компани “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн газраас таслан авч барилга барьсан гэх хэрэгт холбогдоно. Төв цэнгэлдэх хүрээлэн бол яах аргагүй томчуудын сонирхсон, сонирхоод наймаалцсан газар мөнөөс мөн. Тийм ч учраас барилгын магнат Б.Чойжилсүрэн сонсголд дуудагдаж болзошгүй эрхмүүдийн нэг. Гэтэл Б.Чойжилсүрэн “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газраас манай Хурд групп аваагүй. Өөр хүмүүс худалдан авсан байсан газар дээр манай компани хөрөнгө оруулсан. Үүнийг мушгиж, гүтгэх боломжтой сэдэв” гэж мэлзээд бултах аятай ам нээж байна. Төдийгөөс өдийг хүртэл асуудлаас дутааж ирсэн түүний хувьд өнгөрсөн нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан ч эрчим хүчний асуудлаас шалтгаалж Орос яваад мэнд мултарсан байдаг. Мэдээж түүнийг энэ удаагийн сонсголд оролцуулах хүсэл намынх нь дүү нарын цээжинд оволзож байгаа. Тиймээс ч “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн асуудлыг ярих бүрдээ ЧОЙЖОО ахынхыгаа нэрийг бодох зүйлгүй хэлсээр байгаа юм.
Мянга мэлзсэн ч Б.Чойжилсүрэн эхлээд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн зүүн талд “Рапид харш” хорооллоо барьсан. Мөн уг газрын баруун талд эхнэр Д.Энхгэрэл нь “Наадам центр” худалдаа, үйлчилгээний барилгаа барьж Баруун урд талд нь 780 айлын “Цэнгэлдэх” хотхон сүндэрлүүлсэн. Ийм байхад ч Б.Чойжилсүрэн сонсголоос бултаж, хэргээс нь мэнд үлдэх гэж мэлзэж буй гэх хардлагыг дагуулж байна.
Үндэсний баялгийн сангийн тухай төслийг эцэслэн баталлаа
2024.04.19 16:20
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо