Оросын 31 пуужингийн халдлагыг Лхагва гаригт шилжих шөнө зогсоосон гэж Украины Агаарын цэргийн хүчин мэдэгдэв. Орос нэг шөнийн дотор 31 удаа Киев хотын зүг пуужин харвасан ба 17 орчим хүмүүс нурангид дарагдсан байна. Украины хүчин Оросын хил орчмын бүс нутагт халдсаны дараахан пуужингийн дайралт болж, Орос өмнө нь хийж байгаагүй хамгийн том дайралтаа хийсэн гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Киев хот аюулын дохиог орон нутгийн цагаар 3:00 цагт дугаргасан бол эхний баллистик пуужингийн дэлбэрэлт 5:00 цаг орчимд болжээ. Подльский, Шевченковский, Святошын дүүрэгт нуранги үүссэний улмаас цахилгаан трансформатор, хэд хэдэн орон сууцны барилга, автомашины дээвэр дээр гал гарсан гэж тус хотын цэргийн захиргааны дарга Сергей Попко “Telegram” дээр мэдэгдэв. Киев хотын Лукьяновка хэмээх дүүрэгт пуужин унаж, ойр орчмын орон сууц балгас мэт болжээ. Дэлбэрэлт болон цочролын долгионы улмаас цонхнууд хагарч, эргэн тойрон дахь барилгууд эвдэрсэн байна. Хүнсний дэлгүүр, эмнэлэг, хувийн хэвшлийн байгууллагууд сүйрсэн ба айж сандарсан иргэд хонгил, метро зэрэг аюулгүй байдлаа хангах үүднээс газар доогуур хоргодож байв. Ээжийнхээ 50 насны төрсөн өдрөөр Киевт ирсэн София хэмээх нэгэн эмэгтэй халдлага болсны дараахан тэсрэх бөмбөг унасан газарт очихдоо нулимс дуслуулан "Тэд бидний өнгөрсөн, ирээдүйг сүйрүүлж байна. Олон улс энэ бүх гамшгийг харахгүй өнгөрч болохгүй” гэж орон нутгийн хэвлэлд ярьсан байна.
Мөн Лхагва гаригт Оросын зэвсэгт халдлагад Харьков хотын таван хүн амь үрэгдсэн гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв. Ойролцоох Сумы мужийн албаны хүмүүсийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн ОХУ-ын агаарын довтолгоо болон буудлага эрчимжсэний улмаас 300 гаруй хүн дүрвэхээс өөр аргагүйд хүрч, олон хүнийг нүүлгэн шилжүүлж байна.
Дидди мэдээллийг нь задруулсан гэж засгийн газраа буруутгалаа
2024.10.10 13:00
Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх ял оноолоо
2024.04.26 14:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна