УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.03.22/ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн ҮХЦ-ийнхэнг “Морь унасан толгойгүй хүн” гэв. Учир нь ҮХЦ "Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 29.29.3.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргаан"-ыг хянан шийдвэрлэн дүгнэлт гаргаж, 2024 оны нэгдүгээр сарын 17-нд УИХ-д ирүүлжээ.Үүнийг Ц.Даваасүрэн сайд дэмжиж буйгаа илэрхийлсэн ч ҮХЦ-д итгэдэггүй, найддаггүй гэдгээ нотлон хэллээ.
Ингэхдээ тэрбээр “ Сонгуулийн өмнө тоглоомын дүрмээ өөрчлөх нь зохисгүй. Цэцийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөнд найдвар тавьж байгаа шүү. Та хэд төрийг яаж ч самарч мэдэх аюултай эрх мэдэлтэй улс. Өнгөрсөн хугацаанд харагдсан. Ямар ч зарчмын байр суурьгүй, “Морь унасан толгойгүй” дарга юу гээд хэлэх нь үү гээд түүнийг нь дагаад айчихсан, арчаагүй хүн танай Цэцэд их бий шүү. Гай нь энэ удаагийн сонгуулиар гарах байх. Ард түмнээр шүүлгээгүй 48 хүн дараагийн их хуралд орж ирнэ. Үндсэн хуулийн хуучин бүрэлдэхүүн бол ард түмнээр шүүлгэхгүй балай юм хийсэн. Сонгуулийн үр дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулагдана. Ванга шиг хэлчихье. Хэн ч хариуцлага хүлээдэггүй, бие биенээ чирч унагасан төр бий болно" хэмээлээ.
Үнэхээр ч Ц.Даваасүрэн сайд Ванга шиг хэллээ. Хамтарсан Засгийн газар байгуулах болзлоо У.Хүрэлсүх, С.Баярцогт нар хангачихаад буй. Хэн хэн нь нам намынхаа сонгуулийн дэсийг голлон гаргасан. Сонирхуулахад өнгөрөгч 2023 оны аравдугаар сард тэд уулзаж, У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацааг сунгаж өгөхөөр тохиролцсон. Тиймээс л хамтарсан Засгийн газар гэдэг зүйл улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж байгаа юм. Харин ҮХЦ-ийн хувьд УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёрын хамаарал бүхий хүмүүсээр дүүрчихээд буй. Тиймээс МАН-аас Засгийн газрын сайдаар ажиллаж буй нөхдүүд үүнд бухимдахаас аргагүй. Учир нь хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Ц.Даваасүрэн нарын сайд нарт багтах зай хумигдана. Нэг үгээр хэлбэл ҮХЦ-д дайсагнасан өнгө аясыг илэрхийлээд буй нь эрх мэдлээ зузаатгадаггүй юм гэхэд сайдаар үлдэх сонирхол түүнд байгаа гэсэн үг.
Үндэсний баялгийн сангийн тухай төслийг эцэслэн баталлаа
2024.04.19 16:20
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо