Хөгжлийн банкны 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх 14 хоногийн хугацаанд үргэлжилж, шийдвэрээ өнөөдөр /2024.03.22/ 15.00 цагт танилцууллаа.
УИХ-ын дөрвөн гишүүний холбогдсон хэргийг дараах байдлаар шийдвэрлэв. Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, "Фортуна" Н.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ. Н.Алтанхуягийн хувьд Засгийн газартай холбоотой шийдвэрийг шүүх хянах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь тогтоох боломжгүй гэж үзлээ. Харин Н.Батбаярын хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас цагаатгасан гэж тайлбарлалаа.
Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт холбогдох хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгов. Учир нь, үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нарийвчилсан байдлаар дүгнээгүй, зээл нь байр худалдаж авахад цаг хугацаа нь таарч байгааг шалгаж, дүгнэх шаардлагатай. Анхан шатны шүүхээс түүнд ЗУРГААН жилийн хорих ял оноосон билээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн болохыг шүүхээс танилцуулав.
Жилийн турш олны анхаарал татсан “Хөгжлийн банк”-ны хэрэг ийнхүү замхарч, улс төрийн гол тоглогчид нь цагаатаж, ял авсан ганц гишүүн нь хэргээ анхан шатны шүүх рүү буцаалгаж чадлаа. Улс төрчдийн дөрвөн жил тогоон дотроо бужигнасан хэрэг эцсийн бүлэгтээ арьс арьсаа хамгаалах тактик болж хувирснаар жүжиг төгслөө.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй