Д.Цэнд-Аюуш 1 минутад 1 хонь хяргадаг байна. Тэрээр 2021 онд цахилгаан машинаар хонь ноослох техникийг эзэмшжээ. Гар хайчаар 7 цагт 60 хонь ноосолдог байсан бол цахилгаан хайчаар 7 цагт 250-300 хонь ноосолдог болсон байна. Багаасаа мал дээр өссөн болохоор хонины ноос хяргах техникийг төвөггүй эзэмшжээ. Тиймдээ ч Шинэ Зеланд, Австрали зэрэг улсад ажиллаж орлого олдог болсон байна. Д.Цэнд-Аюушийнх 300 гаруй хоньтой. Зуны улиралд олон хүний тусламжтайгаар нэг өдөр хонио хяргадаг байсан бол одоо ганцаараа нэг өдөр хонь ноосолдог болжээ.
Цахилгаан хайч ашиглан хонь ноослох нь олон улсад спорт болж хөгжөөд 2 жил тутам ДАШТ болдог. "Share Mongolia" ТББ-ын хамт олон 2022 оноос эхлэн цахилгаан хайчаар хонь ноослох сургалтыг явуулж, нийт 240 залуу бэлтгэсэн байна. Үүнээс 10 залуу 2023 онд Шинэ Зеланд улсад болсон "хонины ноос хяргах" тэмцээний 3 төрөлд амжилттай оролцжээ.
Монгол оронд өвөл болж байхад зарим улсад зун болж байдаг. Тиймээс ч тэд ажилгүй болно гэсэн айдасгүйгээр гадны улсад дадлагажиж ур чадвараа нэмэгдүүлэхийн зэрэгцээ англи хэлийг ч мөн сурдаг байна. "Share Mongolia" ТББ-ынхан энэ жилээс эхлэн Монгол улс дахь хонины ноосыг төлбөртэй хяргах гэж байгаа бөгөөд одоогоор 3 аймгийн 22500 хонины захиалга аваад байна.
Дэлхийд 1 хүн найман цагт 754, есөн цагт 902 хонины ноос хяргадаг. Харин манай залуусын дундаж үзүүлэлт 1 хүн 8 цагт 250-300 хонь хяргадаг бөгөөд цаашид илүү дадлагажиж, туршлагажиж чадвал дэлхийн амжилтыг гүйцэх бүрэн боломжтой байна. "Share Mongolia" ТББ-ынхан хонь ноослох сургалт явуулахаас гадна угаах, халдваргүйжүүлэх явуулын машиныг монголд туршиж үзэхээр ажиллаж байна.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ