Ирэх дөрөвдүгээр сарын 7-нд тулаант, хөгжөөнт киноны амьд домог Жеки Чан 70 насныхаа ойг тэмдэглэнэ. Саяхан түүний оролцсон нэгэн бага хурлын үеэр цугларсан олон түүнийг сонсохоос илүүтэй, гадаад төрхийг нь харж байв. Дэлхийд нэр нь цуурайтсан хүмүүсийг фенүүд нь хөгширдөггүй мэтээр ойлгодог. Гэтэл 69 настай жүжигчний сүүлийн зурагнууд фенүүдийг нь ихэд цочроож байна гэнэ. "Жеки, яана даа? Чи хөгшрөөд байдаг", "Цаг хугацаа хэнийг ч өршөөхгүй юм даа. Гэхдээ л чи сайхан чигээр" хэмээн нэг хэсэг нь сүлжээгээр бичиж, нөгөө хэсэг нь "саяхан Чак Норрис 84 хүрлээ. Цаг хугацаа чи ямар хурдтай гүйнэ вэ?" хэмээн шагширчээ.
Алдартай жүжигчин 2024 онд хоёр ч киногоо нээхээр төлөвлөжээ. Хэвлэлийн бага хурлынхаа үеэр "Энэ хэдэн арван жилд хичнээн ч гэмтэл авснаа тоолоод баршгүй. Намайг бүх ясаа хугалсан гэдэг. Мэдээж, тэр нь үнэн биш" хэмээн жүжигчин шоглоом болгон ярьжээ. 69 насандаа ч өөрийн кинондоо орлон тоглогчгүй бүхий л тулааны хэсгээ өөрөө хийхээ орхиогүй гайхалтай жүжигчинтэй ямар ч даатгалын компаниуд гэрээ байгуулдаггүй аж.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй