Баасан гарагийн орой ОХУ-ын нийслэл Москва хотын захад оршдог Crocus City Hall концертын танхимд зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 40 хүн алагдаж, 100 гаруй хүн шархаджээ.
Пикник рок хамтлагийн тоглолтыг үзэхээр цугларсан хүмүүс рүү хэд хэдэн зэвсэгт этгээд автомат буугаар гал нээж эхэлсэн байна.
Энэ үеэр концертын танхимд их хэмжээний гал гарч, дээврийн зарим хэсэг нуржээ.
“Болсон явдлын талаар, авч буй арга хэмжээний талаар ерөнхийлөгч бүх мэдээллийг тогтмол авч байгаа” гэж Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.
Томоохон гэмт хэргүүдийг мөрддөг Оросын Мөрдөн Байцаах Товчоо уг халдлагад “терроризмын хэрэг” үүсгэн шалгаж байгаагаа мэдэгджээ.
Оросын эрх баригчид Москва хотын нисэх буудал, төмөр замын өртөөнүүдийн харуул хамгаалалтыг чангатгасан байна.
“Үл таних этгээдүүд Crocus City Hall төвд гал нээсэн. Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна” гэж Оросын онцгой байдлын яам мэдээлжээ.
Халдлага гарсан концертын танхим нь 6,000 хүний суудалтай юм.
Оросын сошиал орчинд эмх замбараагүй гүйлдэж буй хүмүүс, газарт хөдөлгөөнгүй хэвтэх хүмүүсийн дүрс бичлэгүүд цацагдаж байна.
Энэ сарын эхээр Москва дахь АНУ-ын элчин сайдын яам зэвсэгт халдлага гарч болзошгүй тул өөрийн иргэдийг Оросын нийслэлийн олон хүн цугларсан газруудаас хол байхыг анхааруулж байсан юм.
Өрнөдийн өөр хэд хэдэн улсын элчин сайд нар ижил анхааруулга гаргаж байжээ.
Сүүлийн жилүүдэд ОХУ-ын нутаг дэвсгэрт ийм том хэмжээний зэвсэгт халдлага гарч байгаагүй юм.
2000-аад оны эхээр Оросын арми Чеченийн салан тусгаарлагчидтай дайтаж байх үед тус улсад зэвсэгт халдлагууд байнга гардаг байсан. Тухайлбал 2002 оны аравдугаар сард Чеченийн зэвсэгт этгээдүүд Москвагийн театрт 800 орчим хүнийг барьцаалж байжээ.
Хоёр өдрийн дараа Оросын тусгай хүчнийхэн театрыг эзлэх үеэр барьцааны 129 хүн, Чеченийн 41 дайчин алагдаж байв.
Тэдний ихэнх нь Оросын тусгай хүчнийхний хэрэглэсэн хорт утааны улмаас амь үрэгдсэн юм.
2004 онд өмнөд Оросын Беслан хотын сургуулийг Чеченийн 30 орчим зэвсэгт этгээд барьцаалахад 330 орчим хүн алагдсаны тал нь хүүхдүүд байжээ.
Өчигдрийн халдлагыг Исламын Улс зэвсэгт бүлэглэл үйлдсэнээ сүүлд хүлээсэн байна.
Халдлага үйлдсэн гишүүд нь даалгавраа биелүүлсний дараа “бааз руугаа аюулгүй буцсан” тухай Телеграм сүлжээнд нийтлэгдсэн дээрх мэдэгдэлд өгүүлжээ.
ОХУ-ын Үндэсний Гвардийн цэргүүд хэргийн газарт ажиллаж, халдлага үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаагаа мэдэгдсэн байна.
АНУ болон Өрнөдийн орнуудын эрх баригчид зэвсэгт халдлагыг буруушааж, Оросын ард түмэнд эмгэнэл илэрхийлцгээжээ.
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо