МАН-ын бага хурал өнөөдөр /2024.03.23/ 11.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Тус хуралдаанаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох тухай, МАН-аас нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөр батлах, сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ.
УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг УИХ хэлэлцсэн. Засгийн газар өөрсдөдөө 74 хувийн үнэлгээ өгсөн. Харин Үндэсний аудитын газар 70 хувийн үнэлгээ өгсөн байгаа. Цар тахал, дайны нөхцөл байдалтай тулгарч байсныг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр МАН-ын бага хурлаар 2024-2028 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн талаар ярина. 2023 оны эцсийн байдлаар өрхийн бодит орлого 14 хувиар нэмэгдсэн. Ард иргэдтэй уулзаж санал авч байхад өрхийн бодит орлого, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийг яаж нэмэгдүүлэх вэ, яаж ажилтай, орлоготой байх вэ гэдэг асуудлыг ярьж байгаа. Мөн нийгэмд шударга ёс тогтоох тухай их ярьж байна. Ард иргэд “авлигын хэрэгт холбогдсон хүмүүст яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. Шүүх дээр хэрэг нь яагаад шийдэгдэхгүй байна вэ” гэдгийг их асууж байгаа. Манай намын дүрэмд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн заалт бий.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо