МАН-ын бага хурал өнөөдөр /2024.03.23/ 11.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Тус хуралдаанаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох тухай, МАН-аас нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөр батлах, сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Эдийн засаг хүндэрсэн үед МАН эрх барьсан байдаг. 2020 онд МАН яагаад ялсан бэ гэхээр эдийн засаг хүнд байсан учир ард түмэн маань итгэж саналаа өгсөн гэж боддог. 2012 онд дэлхийд гайхагдсан эдийн засагтай байсан улсыг хүлээж аваад 2016 онд ямар байдалтай хүлээлгэж өгснийг та бүхэн мэднэ. Тиймээс 2024 оны сонгуульд МАН заавал ялах ёстой. Яагаад гэхээр одоо эдийн засагт гарсан нааштай өөрчлөлтийг үргэлжлүүлж, ард түмний амьдралд ойртуулах нь МАН-ын үүрэг юм.
Харин яригдаад буй нэр цэвэр хүмүүсийг сонгуульд дэвшүүлэх, нэр цэвэр хүн гэдэг ойлголтыг тайлбарлахад миний хувьд албан тушаалаа ашигласан үйлдэл нь хууль, хяналтын байгууллагаар тогтоогдсон тохиолдолд гэм буруутайд тооцох ёстой. Түүнээс биш гүтгүүлсэн хүний асуудалд ингэж хандвал хэлмэгдүүлэлтийн хэлбэр болно. Жишээ нь намайг Засгийн газрын гаргасан шийдвэрээр буруутгах гэж оролдсон. Маш олон хуулийг зөрчиж Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг барьж хорьсон. Хүнийг хэлмэгдүүлэхийн тулд төлөвлөгөө гаргаж байгаад түүнийхээ дагуу зохион байгуулалттай ажилладаг. Ийм асуудлыг өөрөөр харах хэрэгтэй. Миний хувьд сонгуульд нэр дэвших хүсэлтээ МАН-даа өгсөн, шийдвэрийг нам гаргана.
.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ