Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцсан "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн шторк өчигдөр /2024.03.27/ цацагдаж, хүлээлт үүсгээд буй. Харин энэхүү нэвтрүүлэг бүрэн эхээрээ өнөөдөр /2024.03.28/-өөс эхлэн TV5, Малчин зэрэг телевизээр 22:00 цагаас эхлэн гарах төлөвлөгөөтэй буй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн шторкоос харвал тус нэвтрүүлэгт "С.Зориг агсны бусдын гарт амиа алдсан хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай, Шүүх байгууллага" зэрэг олон асуудал хөндөгдөж байна. Мөн тус нэвтрүүлэгтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би худлаа юм ярихгүй" хэмээн тодотгосон нь ч анхаарал татав. Тэгвэл "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэлээдгүй бухимдаж, цухалдаж байж ч магадгүй байна. Учир нь тэрбээр өөрийн facebook хуудастаа, "Өөртөө дурласан эргүү дагз.. Бэлдсэн ярилцлага нь. 14 телевиз, 15 удаа" гэсэн мэдээллийг оруулжээ.
Сонирхуулахад, өнгөрөгч хоёрдугаар сарын 28 /2024.02.28/-ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас гаргасан, “С.Зориг агсны бусдын гарт амиа алдсан өдрийн маргааш буюу 1999 оны аравдугаар сарын 03-ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргаж өгөөч” гэсэн хүсэлтийг хэлэлцээд 1998 оны аравдугаар сар 03 /1998.10.03/-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг улсын нууцаас гаргасан байна.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ