АНУ-ын үе үеийн гурван ерөнхийлөгч Пүрэв гаригт Нью-Йорк хотноо сонгуулийн хандив цуглуулах кампанит ажлаар нэгдэв. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж буй Жо Байдены кампанит ажилд дэм өгөхөөр Барак Обама, Билл Клинтон нар хүрэлцэн ирсэн нь энэ юм.
Арга хэмжээ ерөнхийлөгч нарын хөтөлбөрөөр эхлээд урлагийн тоглолтоор өндөрлөх аж. Эндээс дор хаяж 25 сая ам.доллар цугларна гэж үзэж байна. Арга хэмжээний тасалбарын үнэ 225-500 мянган ам.долларын хооронд байх бөгөөд Ардчилсан намын түүхэн дэх хамгийн ашигтай арга хэмжээ болж магадгүй юм.
Сонгогдсон зочдод гурван ерөнхийлөгчийн хамтаар гэрэл зургаа татуулах боломж олгожээ. Тэдний гэрэл зургийг алдарт зурагчин Энни Лейбовиц авна.
Энэхүү хандивын арга хэмжээ нь Байден, Обама нарын хамтарсан сурталчилгааны анхны арга хэмжээ юм. Ерөнхийлөгч асан Барак Обама арваннэгдүгээр сар хүртэл томоохон хандив цуглуулах арга хэмжээнд оролцож, Байдены нэрийн өмнөөс АНУ-аар аялах төлөвтэй байна. Обамагийн ахлах зөвлөх Эрик Шульц хэлэхдээ "Ерөнхийлөгч асан Обама ерөнхийлөгч Байденыг дахин сонгогдоход нь туслахын тулд чадах бүхнээ хийнэ" гэжээ.
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ