Авлигатай тэмцэх газраас “Нүүрсний” хэрэгт холбогдогчдын хэргийг эрчимтэй мөрдөн шалгажээ. Тухайлбал, ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаагаар 118 объектод нэгжлэг хийн, хүний бие, эд зүйл баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 216 удаа, гэрчээр 326 хүнээс мэдүүлэг авч, 593 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.
Энэ хугацаанд 21 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, шүүхэд танилцуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 64 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ.
Үүний 14 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан давуу байдал олгож, хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 24 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 12 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.
Яллагдагчдыг албан тушаалаар нь авч үзвэл, нийтийн албан тушаалтан 35, үүнд, улс төрд нөлөө бүхий этгээд УИХ-ын гишүүн нэг, Зам, тээврийн хөгжлийн сайд нэг, Төрийн нарийн бичгийн дарга нэг, Засаг дарга нэг, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, гаалийн улсын байцаагч 12, ХХЕГ-ын харъяа байгууллагын ажилтан дөрөв, боомтын захиргааны ажилтан нэг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зургаан албан тушаалтан, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн албан тушаалтан гурав, жирийн иргэн 19 хүн байна.
Энэ удаагийнх нүүрсний 17 хулгайчийг зарлахаас өмнөх мөрдөн шалгах ажиллагааны тоон мэдээлэл бөгөөд өдгөө УИХ-ын долоон гишүүн, албан тушаалтнуудад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа ид үргэлжилж байгаа юм.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн