Японы Сүмо Бөхийн Холбооны Удирдах Зөвлөл өчигдөр хуралдаад их аварга Хакүхогийн удирддаг Миягино дэвжээг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо. Мөн тус дэвжээний бусад багш, арын алба болон бөхчүүд нь Исэгахама дэвжээ рүү шилжихээр болсон юм.
Дэвжээ нь хаалттай байх хугацаанд Хакүхог монголчуудын эртний танил озеки асан Кайо (Асакаяма ояката), Исэгахама дэвжээний багш ёкозүна асан Асахифүжи нараас суралцахыг үүрэг болгов.
Миягино дэвжээ бол жирийн нэг жижиг дэвжээ биш. Тус дэвжээнд харьяалагддаг 20 гаруй хүн бий. Ийм хүнтэй дэвжээг байрлуулна гэдэг тийм ч амар шийдэгдэх зүйл биш юм. Тиймээс сүмогийн холбооноос бөхчүүдийг нь хуваахаар төлөвлөж байсан ч Хакүхогийн шавь нараас зодог тайлахаар төлөвлөж байгаагаа зарласны дараа зөвхөн Исэгахама дэвжээнд шилжүүлэхээр болжээ.
Ингэснээр Исэгахама дэвжээ одоогоор хамгийн олон бөхтэй дэвжээ болж байна.
Тус дэвжээнд ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ, гуравдугаар сарын башёд түрүүлсэн Такафүжи нарын зургаан цолтой бөх бий.
Миягино дэвжээний эргэн тойронд:
Хоёрдугаар сарын 21-нд: Сүмо Бөхийн Холбоонд залуу бөхчүүдээ дээрэлхсэн хэргээр Хокүсэйхо А.Даваанинж зодог тайлах өргөдлөө өгсөн бол түүний багш Хакүхог хоёр зиндаа бууруулж, гурван сарын хугацаанд цалингаас нь 30% хасах шийдвэр гаргажээ.
Хоёрдугаар сарын 23-нд: Холбооны Удирдах Зөвлөл хэлэлцээд зөрчил гаргасан Хокүсэйхогийн зодог тайлах хүсэлтийг нь хүлээн авчээ. Түүнчлэн Исагэхама галд гуравдугаар сарын башёд Миягино дэвжээний бөхчүүдийг удирдаж оролцуулах даалгавар өгсөн.
Хоёрдугаар сарын 27-нд: Ошима дэвжээний багш Тамагакиг Миягино дэвжээний түр багшаар томилсон юм.
Гуравдугаар сарын 10-нд: Исэгахама галын удирдлагууд хэлэлцээд Миягино дэвжээг хаах, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх санал гаргажээ.
Гуравдугаар сарын 13-нд: Исэгахама галаас гаргасан шийдвэрийг сүмогийн холбоо хүлээн авав.
Гуравдугаар сарын 28-нд: Сүмо Бөхийн Холбооны Удирдах Зөвлөл хуралдаад Миягино дэвжээг түр хугацаанд хаах шийдвэр гаргаж бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ.
Эх сурвалж: Hochi News
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Дархан аварга А.Сүхбат хулгайн ан хийхийг завджээ
2024.10.28 14:40
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна