УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Энэ үеэр тус тогтоолын хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүн Б.Ганбат "Олон улсын гэрээнд нэгдэх нь чухал асуудал. Ингэснээр дотоодын хууль тогтоомж шиг манай улсад үйлчлэх ёстой гэж ойлгож болох уу.
Манайх олон улсын зээл тусламж авч байгаа. Маш чанартай зээл тусламжийг хөгжсөн орнууд үзүүлдэг. Жишээлбэл Японы хуурай сүү, цэнхэр автобус манай ард түмний сэтгэлд их үлдсэн.
Хуучин цагт социализм байгуулна гэж ярьдаг байсан. Олон сайхан үйлдвэрүүдийг социалист системийн орнууд байгуулж өгсөн.
Саяхан Замын-Үүдийн боомтын бүтээн байгуулалтыг Хятадын ард түмний буцалтгүй тусламжийн хүрээнд барилаа. МАН болон Засгийн газар баярлалаа гэдгээ хэлэхгүй юм аа. Дахин дахин баярлалаа гэдгээ хэлж байх ёстой.
Өөрсдөө гийгүүлээд байгаа зүйлгүй мөртлөө гадна, дотны тусламжаар олсон юмыг ил тод зарлаад явах хэрэгтэй. Ингэснээр дараа дараагийн тусламж, ирэх зүйл сайн нээгдэнэ гэдгийг анхааруулъя.
Манай улсын хүмүүс олон улсын байгууллагад ажиллаад эхэлсэн. Олон улсын байгууллагаас гарсан хууль тогтоомжийг бид хэрхэн мөрддөг вэ. Тухайлбал ОХУ-ын ерөнхийлөгч дахин сонгогдлоо.
Ноён Путинийг дайны гэмт хэрэгтэн гэж зарласан. Энэ хүнийг ямар нэгэн газар явж байвал бид барьж өгөх үүрэгтэй юу. Манай улсад айлчилж ирнэ" хэмээн асуулаа.
Уг асуултад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Үндсэн хуулийн аравдугаар зүйлд Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Энэ заалтын хэрэгжилт тэр бүр хангалтгүй байна" хэмээн хариулав.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ