Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт оролцож, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэд хэдэн ноцтой үйлдлийг дурдаж ярилцлага өгсөн. Тиймээс ч экс ерөнхийлөгч дуучин Rokitbay-ийн “Blaavgai” дууг постлон хариуг нь барив.
Ямартай ч улс төрийн хүрээнд Х.Баттулгатай хамтраад буй гэх Л.Оюун-Эрдэний хаврын улс төр Ц.Элбэгдоржийг чиглэх нь баттай. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдоржийн ардчилсан нам дахь фракц, Л.Оюун-Эрдэний Засгийн газарт хавдар үүсгээд байгааг бултаараа харж байна. Тодруулбал “Эрдэнэт”-ийн 49 хувь, С.Зоригийн үхэл, МАН-ын хуваагдал, Н.Энхбаярыг авлигын хэргээр шүүхээс ялласны ард АН болон Ц.Элбэгдорж байсан талаар Ерөнхий сайд “Би худлаа хэлэхгүй” гэх тодотголтойгоор онцлон дурдсан. Тэгвэл “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн агуулгаас харахад “С.Зоригийн харамсалтай хэрэгт Н.Багабанди, Ц.Элбэгдорж нарын ойлголцолгүй байдал, улс төрийн буруу үлгэр дуурайлал томоохон нөлөө үзүүлсэн” гэх зураглал үүсээд буй. Үнэхээр ч эдгээр хэргүүдэд Ц.Элбэгдорж хамааралтай юу? Эсвэл Л.Оюун-Эрдэнэ ахиад л нохой шуугиулаад эхэлсэн үү гэх асуултууд хариултгүй хэвээр байна.
Товчилбол МАН УИХ-ын сонгууль бүрийн өмнө С.Зоригийн хэргээр улс төр хийж, сөрөг хүчнээ намнасны хариуд найман жил үнэмлэхүй засагласан. Тиймээс эл хэргүүд бол МАН-ын сонгуулийн дархан мэх билээ.
Гэвч Ц.Элбэгдорж болоод түүний ардчилсан нам тийм цэвэрхэн сөрөг хүчин бус. Эрдэнэтийн 49 хувийн асуудалд МАНАН үүсгэж оролцсон, Тавантолгой, Оюутолгойд оролцоотой явж ирсэн нь ч баримтаар нотлогддог.
Хэн хэн нь бохир улс төр хийж ирсэн Ц.Элбэгдорж, Л. Оюун-Эрдэнэ нарын энэ хаврын улс төрийн дисс эхэллээ. Байдал цаашид улам хурцдаж, Л.Оюун-Эрдэний Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, уул уурхай, байгаль орчин, нийслэлийн бохир схемүүд илчлэгдэх талаар ойрын эх сурвалж онцоллоо.
Үндэсний баялгийн сангийн тухай төслийг эцэслэн баталлаа
2024.04.19 16:20
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ