Үе үеийн хотын дарга нарын мөрөөдөл болж ирсэн МЕТРОНЫ асуудал өдгөө ид яригдаж байна. Тэгвэл “Улаанбаатар метро”-ны зөвлөх үйлчилгээний 181 тэрбум төгрөгийн тендерт өрсөлдөж буй таван Монгол компаний нэг Д.Баясгалангийн Бодь интернейшнл ялах магадлал тун өндөр байгаа буюу тохироо хийгдсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Монгол улсын хэмжээнд зарлагддаг томоохон тендерүүдийг хамагч Д.Баясгалангийн “Бодь интернейшнл” ХХК 2018 онд “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр”, 2020 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр зам, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн төсөл, “Богдхан төмөр зам”-ын төсөлд шалгарч байсан. Үүнээс төмөр замын асуудал нь өдгөө шалгагдаж буй. Сонирхуулахад уг төмөр замын тендерийг авахад нь нөлөөлсөн Н.Удаанжаргал эх орноосоо оргон зайлсан.Түүнчлэн Тавантолгойн нүүрс ачих тендерийн гол тоглогч Б.Ганхуяг нь нүүрсний хэргээр яллагдаад буй. Үүгээр зогсохгүй Д.Баясгалангийн уг компани Д.Сумъяабазарыг хотын даргаар ажиллаж байх үед RFID төхөөрөмжийн өндөр дүнтэй тендерт үнэмлэхүй ялалт байгуулж байсан. Өөрөөр хэлбэл Д.Баясгалан үе үеийн эрх баригч нарын тусламжтайгаар төрд эрхэлж байсан тэрбумтан. Өдгөө Метроны зөвлөгөө өгөх 181 тэрбумын тендерт оролцож байгаа бөгөөд “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийнхаа барьж буй 300МВт-ын “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-аараа “Улаанбаатар метро”-г цахилгаанаар хангахаар хотын дарга Х.Нямбаатартай тохиролцоонд хүрсэн.
Үнэхээр л энэ удаагийн 181 тэрбумын тендерт Д.Баясгалан ахин шалгарах магадлал өндөр байгаа юм.
ТӨРД ЭРХЭЛСЭН ГОЛОМТЫН Д.БАЯСГАЛАНГИЙН КОМПАНИ МЕТРОНЫ ЗӨВЛӨХ ХИЙНЭ
2024.03.30 17:00
АТҮТ 44.5 тэрбумаар техникийн үзлэгийн чадавхийг сайжруулна
2024.03.14 14:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо