14 хүртэлх насны хүүхдүүд нийгмийн сүлжээнд хуудас нээхийг хориглох, мөн 14-15 насны хүүхдүүд аккаунт нээхдээ эцэг эхээсээ зөвшөөрөл авдаг байх тухай хуулинд АНУ-ын Флорида муж улсын захирагч Рон Десантис гарын үсэг зуржээ.
“Таны хүүхэд гэртээ байх үед нийгмийн сүлжээнүүд түүнд аюул учруулдаггүй мэт санагдаж магадгүй, гэтэл таны гэр оронд шууд нэвтэрдэг араатнууд бий. Тэд янз бүрийн платформуудыг өөр зорилгоор гуйвуулан ашигладаг нь маш том асуудлыг үүсгэж байна” гэж Десантис хэллээ.
Хэрвээ хэн нэгэн шүүхэд зарга мэдүүлэхгүй бол уг хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болох юм.
Гэхдээ хуулинд хэд хэдэн эргэлзээтэй асуудал байгаагийн нэг нь яг тодорхой нийгмийн сүлжээнүүдийг нэрлэж заагаагүй явдал юм.
Виржиниагийн их сургуулийн профессор Дэвид Эванс ярихдаа “14 хүртэлх насныхан нийгмийн сүлжээг ашиглахыг хориглох тухай хуулийн талаар юу бодож байна гэж 11 настай охиноосоо би асуухад YouTube ч гэсэн нийгмийн сүлжээ мөн үү гэж урдаас сөргүүлэн асуулаа. Ютүбийг дунд сургуульд байнга ашигладаг, энэ сүлжээнээс хүүхдүүд маш их зүйлийг сурч мэдэж авдаг. Гэхдээ уг сүлжээ бусад нийгмийн сүлжээтэй адил аюултай зүйлсийг агуулж байдаг нь нууц биш. Хуулийг уншаад үзэхэд, нийгмийн сүлжээ гэж яг юу вэ, уг хууль чухам ямар сүлжээнүүдийг хамрах вэ гэдэг нь тодорхойгүй байна” гэлээ.
Өөр нэгэн бэрхшээл нь нийгмийн сүлжээнүүд дэлхийг хэрсэн энэ үед Флоридагийн эрх баригчид муж улсынхаа өсвөр настнуудыг хэрхэн хянах вэ гэдэгт оршино.
Үүний сацуу, шинэ хуулийн бас нэгэн дутагдалтай тал гэвэл, хүмүүсийн хувийн мэдээллийн нууцлал алдагдах аюул юм. Тодруулбал, бүх шинэ хэрэглэгчийн насыг тодорхойлохын тулд тэднээс хувийн мэдээллээ өгөхийг шаардана.
«Пью» судалгааны төвийн санал асуулгаар, насанд хүрсэн америкчуудын 81 хувь нь хүүхдүүд нийгмийн сүлжээг ашиглахдаа эцэг эхээсээ зөвшөөрөл авахыг дэмжсэн бол нийгмийн сүлжээг ашиглахын өмнө хүүхдүүд өөрсдийн насыг мэдүүлдэг байх ёстой гэж 71 хувь нь үзжээ.
Өмнө нь Арканзас, Охайо, Юта гэсэн гурван муж улсад дээрхтэй яг ижил хуулийг баталсан боловч нийгмийн сүлжээний компаниуд шүүхэд зарга мэдүүлснээр хууль хүчингүй болж байв.
Дональд Трамп Илон Маскт итгэл хүлээлгэлээ
2024.11.13 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ