Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд нь олгохгүй. Үүнд бийлэгжүү айл өрхийн хүүхдүүд орно хэмээсэн төр, засгийн ялгавартай шийдвэрийн горыг саяхан нийгмээрээ хүртэв. Ялгавартай олгох гэсэн биш бүртгэлийн байгууллага нь хэрхэн дампуурсныг, нийгмийн халамжийн ажилтнууд нь хүүхдийн мөнгөнөөс хумсалж суудгийг илчлээд өгөв. Нэг л өглөө айл, өрх хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө, автомашинтай болж, үүнийхээ төлөө хүүхдүүд нь мөнгөгүй “хоцров”. Хамгийн хошин нь зарим айл өрхийн хүүхдийн тоо нэмэгдэж, заримынх нь өөр айлын бүртгэл дээр байх жишээтэй. Хэний, хэчнээн хүүхдийг хольж, солив. Ийм л бүртгэлтийн байгууллагатай, цахимжсан улс бид.
Үүнээс харахад, сонгуулийн санал хураалтыг яаж ч завхруулж, хэчнээн царцааг хаана байршуулж байгааг төвөггүй мэдэж болохоор. Гэвч аливаа асуудал сөрөг, эерэг талтай байдаг. Харин саяын холион бантангийн ачаар айл, өрхийн бүртгэлийг хэрхэн будлиулж, хүүхдийн мөнгөнөөс суйлдаг байсан нийгмийн хамгаалал, халамжийн албан тушаалтнуудын луйвар ил болж, энэ мөрөөр цагдаа нар оржээ.Тодруулбал, ЭЦГ, УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч, ажиллаж эхэлжээ.
Жишээ татъя. Халамжийн ажилтан нэг хүн дээр дөрвөн хүүхэд нэмж бүртгээд дансыг нь өөрийнхөө хувийн данстай холбож, сард 400 мянган төгрөгийн хулгай хийдэг байжээ. Цахим хөгжлийн сайд өөр дээр нь долоон хүүхэд бүртгэлтэй байна хэмээсэн. Тэгвэл халамжийн нэг ажилтны халаасанд сар бүр 700 мянган төгрөг ордог гэсэн үг болж таарч байна. Эцэг, эхчүүд миний хүүхдүүд хаана байна вэ. Манай бүртгэлд гоёхон нэртэй гурван өөр хүүхэд байна гэгчлэн тоглоом, шоглоом болгож байсан ч энэ нь үнэн чанартаа луйварчдын үйлдлийг ил гаргасан явдал байлаа.
Бүртгэлийн эмх замбараагүй байдлыг далимдуулан ашиг хонжоо хайгчид хүүхдийн мөнгөнөөс хүртэл хумслах нь дутаж гэнэ. Харин хууль, хяналтын байгууллагынхан хулгайн мөрөөр орсон нь олзуурхууштай. Энэ луйвар бүртгэлийн байгууллагын доод, дунд шат, нийгмийн хамгаалал, халамжийн байгууллагын албан хаагчдын дунд бугшсан бөгөөд энэ удаад бүхнийг ил гаргаж, илчилнэ гэж найдъя.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ