Эрүүл мэндийн сайд С. Чинзориг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандан зарим даалгавар, чиглүүлэг гаргажээ. Тодруулбал,
Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зорилгоор санхүүжилтийг бүрэн олгох нөхцөл бүрдүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллах,Эрүүл мэндийн байгууллагад олгох тусламж, үйлчилгээний санхүүжилтийг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 13 дугаар тогтоолын дагуу эрүүл мэндийн тухайн байгууллагатай байгуулсан гэрээнд заасан цаг хугацаанд нь олгож байхыг даалгасан.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлэгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт:
-Улсын хэмжээнд эм, эмнэлэгийн хэрэгслийн нөөцийн байдалд тогтмол хяналт тавьж, эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, хомсдол үүсэхээс сэргийлж, нөөц бүрдүүлэхэд ЭМ-ийн байгууллагатай хамтран ажиллах,
-Эм, эмнэлэгийн хэрэгслийн үнэ, тасалдал, эмийн үнэд үзүүлж байгаа хөнгөлөлтийн талаар иргэдээс гаргаж байгаа санал гомдол, шүүмжлэлийг судлан дүгнэлт гаргах, мэдээлэх, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг шуурхай шийдвэрлэх,
-Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэнээс эм тариа, эмнэлгийн хэрэгслийг давхардуулан гаргаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоох бүх талын арга хэмжээг авч ажиллах үүрэг өгчээ.
Энэ дагуу сайдын албан даалгаврыг салбарын хэмжээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагад хэрэгжүүлэн, хэрэгжилтийн тайланг улирал бүр танилцуулахыг ажил хариуцаж байгаа хүмүүст даалгажээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй