surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Уураа барьдаггүй хөдөлмөрийн баатрыг торгохоор яллах дүгнэлт үйлджээ.

Уураа барьдаггүй хөдөлмөрийн баатрыг торгохоор яллах дүгнэлт үйлджээ.

      Соёлын сайдын соёлгүй аавын ундууцсан ширүүн төрх бүхий бичлэг өнгөрсөн оны зун цацагдаж олон нийтийн анхаарлын төвд орсон. Уурхай, ургац, гурил, тендер, газар гээд хөдөлмөрийн баатар Л.Чинбатад хуруу гараа дүрээгүй салбар гэж үгүй. Нас дээр гарсан ч төрсөн бизнесмэн гэдгээ баталж, охиноо Засгийн газрын сайд болтол өргөж дэмнэсэн. Энэ оны сонгуулиар  охиноо УИХ-д зүтгүүлэх өндөр амбиц түүнд байгаа. Тэгвэл ямартай ч өнгөрсөн зун уураа барилгүй хөдөөгийн залуусыг хөөж элдсэн хэрэг нь нэг тийш болж, магнай нь тэнийв бололтой. Тодруулбал "Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг "Сүмийн булан" нэртэй газарт 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр 13:40 цагт "Ч” гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг "Toyota Land Cruiser" маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан. “Ч”-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" хэмээн ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлж байв. Харин Л.Чинбат өөрийн цахим хуудсандаа "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" хэмээн бичсэн юм.
       Тэгвэл Сэлэнгэ аймгийн прокурорын газраас “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн болохыг УЕПГ-аас өнөөдөр мэдээлэв. Өөрөөр хэлбэл уураа барьдаггүй хөдөлмөрийн баатар Л.Чинбат туулах чадвар сайн машинаар хөдөөгийн залуусыг хөөж элдэн гэмтээх шахсан үйлдэлдээ ийм  ял сонсч байна. 

Эрүүгийн хуулийн 13.14.1-д хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000-1300,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ хэмээн заажээ.
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1