“Бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн өв соёлын нийгэмлэг” ТББ-аас Бэлчээрийн тухай хуулийг эсэргүүцэж мэдэгдэл гаргаж буй талаараа өнөөдөр мэдээлэл өглөө.
Тус төрийн бус байгууллагыг малчдын төлөөлөл байгуулсан бөгөөд УИХ-д дараах шаардлагыг хүргүүлж байгаа юм байна.
Шаардлагад "Өнгөрсөн өвлийн гамшиг нь 100 жилд тохиолдоогүй үзэгдэл болж өнгөрлөө. Энэ нь НҮБ-ын гамшгийн бүртгэлд орсон зуд хэмээх нэршлийн үзүүлэлтийн хэмжээ Монгол Улсын Гамшгийн тухай хуульд заасан үзүүлэлтийг давсан. Цунами, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигтай харьцуулж болно. Мал үхэх нэг хэрэг. Тухайн малыг маллаж байсан хүмүүсийн сэтгэлзүй маш чухал юм.
Банкны зээлтэй үлдсэн 150 орчим мянган малчин өрхийн эдийн засгийн дарамтад хүний амь эрстэх, сэтгэлзүйн нөлөөлөлд гүн автах аюул тулгараад байна. Энэ нь ажлын байраа алдах эрсдэлээс хэт хол давсан асуудал юм.
Иймд гамшгийн дараах сэргээн босгох ажиллагааны нэн тэргүүний ажил нь 1.2 их наяд төгрөг төлж, малчдын зээлийг тэглэх тухай юм.
Малчид, тэдний оршихуйн үндэс болсон газар, бэлчээрийг төр хуулиар зохицуулахгүй. Өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн Газрын боловсруулсан хууль журмаар бэлчээрийг зохицуулах нь алсдаа бэлчээрийн мал аж ахуйг устгах хэтийн санааг агуулсан байна.
Сүүлийн 30 жил Засгийн Газрын мэргэжилтэн дарга нарын эрлийзжүүлэг, суурин мал аж ахуйг сайн гэх бэлчээрийн мал аж ахуйг ашиггүй гэсэн тархи угаалт нь Монгол Улсын малын генетик нөөцийг алдагдуулж байна. Хэрэглэгчийн хүнсний хангамж, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, хүний эрүүл мэндэд ноцтой хор хохирол тулгарч хяналтгүй, химийн гаралтай эм бэлдмэл хэтрүүлэн хэрэглэхэд хүргэсэн байна" гэжээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ