Америкийн поп од Тейлор Свифт дэлхийн баян чинээлэг хүмүүсийн нэг болсныг “Форбес” сэтгүүлийн шинэчилсэн жагсаалт харуулж байна. Тэрбээр дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр анх удаа бичигдлээ. Мөн ChatGPT чатботыг бүтээгч Сэм Альтман мөн 1 тэрбум долларын хөрөнгөтэйгээр тэрбумтнуудын эгнээнд нэгдсэн байна. Харин Францын LVMH группийн тэргүүн Бернар Арно болон түүний гэр бүлийнхэн 233 тэрбум долларын хөрөнгөтэйгээр жагсаалтыг тэргүүлжээ.
“Форбес”-ийн мэдээлснээр, 2024 онд 2781 тэрбумтан шинээр төрсөн нь урьд үзэгдээгүй тоо юм. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 141-ээр, 2021 онд тогтоосон өмнөх дээд үзүүлтээс 26-гаар олон байна. Түүнчлэн тэрбумтнуудын хөрөнгө урьд хожид байгаагүй хэмжээнд буюу 14.2 их наяд долларт хүрч өсжээ.
Дуучин, ая зохиогч Т.Свифт мегастар статустай болсныхоо дараа баячуудын жагсаалтад оржээ. Тэрбээр энэ жилийн “Грэмми” шагнал гардуулах ёслолын үеэр оны шилдэг цомгийн шагналыг дөрвөн удаа хүртсэн анхны уран бүтээлч болсон юм. Түүний “1989” цомог /Taylor's Version/ өнгөрсөн оны хамгийн их борлуулалттай пянз болжээ. Свифтийн амжилт зөвхөн хөгжмийн ертөнцөөр хязгаарлагдахгүй бөгөөд тэрбээр найз залуу Трэвис Келсигээ дэмжихээр америк хөл бөмбөгийн тоглолтуудыг үзсэн нь NFL лигийн үзэгчдийн тоо өсөхөд нөлөөлсөн байна.
Манай гаргийн хамгийн баян 10 хүний тухайд гэвэл 8 нь Америкийн иргэд бөгөөд тэдний зургаа нь технологийн салбараас хөрөнгө босгосон байна. Францын иргэн Б.Арно болон түүний гэр бүлийнхний араас Tesla, X компаниудын эзэн Илон Маск 195 тэрбум долларын хөрөнгөтэйгээр хоёрдугаарт бичигджээ. Түүний дараа “Амазон”-ы эзэн Жефф Безос гуравдугаарт жагссан байна. И.Маскийн хөрөнгө өнгөрсөн оныхоос 8 хувиар өссөн боловч 2021 оны 11 дүгээр сард 300 тэрбум долларын хөрөнгөтэй анхны хүн болж байсан үетэй харьцуулахад илт буурчээ.
Мөн “Форбес” сэтгүүлийн шинэ жагсаалтад домогт сагсан бөмбөгчин Мэжик Жонсон, “Law and Order”, “Chicago PD” телевизийн цувралыг бүтээсэн продюсер Дик Вольф нар тус тус 1.2 тэрбум долларын хөрөнгөтэйгээр багтжээ.
Дидди мэдээллийг нь задруулсан гэж засгийн газраа буруутгалаа
2024.10.10 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ