Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам(ХЗДХЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргаар хуульч Н.Мягмарыг томиллоо.
Тэрбээр Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн Хууль зүйн сургууль, Америкийн их сургуулийн Вашингтоны хууль зүйн коллежийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Ажлын туршлага
1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багшаар,
2006-2009 онд ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын даргаар,
2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар,
2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежерээр,
2012-2014 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,
2014-2016 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консулаар,
2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерээр,
2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар,
2023 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын даргаар тус тус ажиллаж байсан.
Н.Мягмар нь улсад 24 жил үүнээс төрийн захиргааны албанд 16 жил ажилласан туршлагатай гэж ХЗДХЯ-наас мэдээлэв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн