Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийн түлш тээвэрлэж явсан машин дэлбэрсэнтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн яамны салбарын хяналтын газрын автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Батболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Дашваанжил” ХХК-д хяналт шалгалтыг 4.1.9 кодтой ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг шалгах хяналтөөр эрсдэлийг нь үнэлж шалгасан. Уг шалгалтаар эрсдэл нь 28.4 хувьтай, бага эрсдэлийн үнэлэлт 57.6 хувьтай, хууль цахим мөрдөлт нь 56. Хувьтай үнэлэгдсэн.
Тус компани техникийн үйлчилгээ засварын байр нь галын аюулгүй байдлын сэлбэг хэрэгслээр бүрэн хангагдаагүй. Үүнд: Хүрз, галын хорын хугацаа дууссан зэрэг зөрчил илэрсэн. Мөн тээвэрлэлтийн талаарх мэдээлэллээ тухайн орон нутгийн авто тээврийн байгууллагад сар бүр үнэн зөв гаргаж өгдөггүй. Засвар үйлчилгээний барилга байгууламжийн бохир усны систем нь эвдэрч ажиллагаагүй болсон. Мөн аюултай шингэн хог хаягдал тэдгээрийн сав баглаа боодол бусад аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах зөвшөөрөл бүхий газартай гэрээ байгуулж хүлээлгэн өгдөггүй гэсэн зөрчил гарсан.
Засварын байранд тээврийн хэрэгслийг байрлуулах байрыг тэмдэглээгүй. Ажлын байран дээр хийгдэх технологийн картнуудыг тухайн ажлын байр бүр дээр гаргаагүй. Техникийн комиссын ажиллах журмыг батлуулаагүй. Ачааны машины дагалдах бичиг баримтыг авч явж, хэрэглэдэггүй. Мөн баллоон тээвэрлэдэг бага оврын тээврийн хэрэгслүүд нь тээврийн хэрэгслийн ачааны ирмэгтээ шүргэлцэж, зурагдсан зөрчил гарсан. Мөн тээврийн аюултай ачаануудын таних тэмдгийн тэмдэглэгээ нь стандартын бус. Хурдны хязгаарыг тээврийн хэрэгслийн зүүн гар талд нь байрлуулах ёстой байсан боловч байрлуулаагүй.
Аюултай ачааны тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэг, дохио нь бүрэн ажилладаггүй хоёр тээврийн хэрэгсэл байсан. Үүнийг газар дээр нь арилгуулж ажилласан" гэлээ.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй