Л.Оюун-Эрдэний Засгийн газар, авлига албан тушаалын хэрэгтэй тэмцэж, улс төрийн өөрчлөлт хүссэн он жилүүд үргэлжилсээр. Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд мэдээлэл хийж, нийт иргэдээсээ дэмжлэг хүслээ. Тодруулбал "Улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй тулсаар ирлээ. Тэдний өмнө монгол төр ард түмэнтэйгээ хүчгүйдсээр ирсэн нь гашуун боловч үнэн. Монголчуудын итгэмтгий занг ашиглан нам, шүүх, төрийг өмчлөн авч, аалзны шүлс мэт систем үүсгэснийг одоо л олон нийт дүгнэж байна. "Эрдэнэт"-ийн 49, "Монголросцветмет", Дарханы төмөрлөгийн үйлдвэр, "Оюу толгой", "Тавантолгой" зэрэг асуудлууд үүнээс болж үүссэн.
Ерөнхий сайдын мэдэгдлийн уг хэсгээс Ц.Элбэгдоржийн фракцыг чиглэн гол улс төрөө өрнүүлмээр байна намайг дэмж гэсэн өнгө аяс мэдрэгдсэн нь нууц биш. Х.Баттулгатай эвсэн нэгдсэн гэх Л.Оюун-Эрдэний энэ хаврын улс төр авлига албан тушаалын хэрэгтнүүдээ нэг тийш цэгцлэхэд анхаарах ёстой. Тиймээс л хорхойтой араанд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түүний фракц зуулттай байгаа юм.
Тэгвэл тэрбээр үргэлжлүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийн орлого 962 тэрбум төгрөг байсан. Өнөөдөр 2 их наядад хүрлээ. Энэ нь бүлэглэлд ямар их бүртгэлүй мөнгө эргэж байсны баталгаа. ЭТТ ХК ил тод болсноор 2023 онд 9.6 их наядын орлого олсон. 3 их наяд нь цэвэр ашиг. Улсын төсвийн орлого ч анх удаа 4.6 их наядаар давж, энэ нь иргэдэд цалин, халамжийн нэмэгдэл, цэцэрлэг сургуулийн хүртээмж болж очсон. 5 тэрбум ам.доллар болж валютын нөөц давсан. "Оюу толгой"-н 34 хувь ноогдох өр тэглэгдээгүй бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх биш ирээдүйд үүсэх 22 тэрбумын өрийг л ярилцах байлаа гэв.
Ах нарынхаа өрийг дарсан гэх шоуг ийнхүү албан ёсоор эхлүүлж байна. Л.Оюун-Эрдэний Засгийн газрын ганц том айдас бол МӨРИЙН ХӨТӨЛБӨР. Өөрөөр хэлбэл энэ хаврын турш Ц.Элбэгдорж, түүний ардчилсан намын тавьсан өрийг гурван жилийн төлж барагдууллаа, бидэнд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх их үйлсийн эхлэлийг энэ сонгууль тавина гэх утгыг тунхаглаж байна.
Түүний мэдэгдлээс онцолбол : Нийт стратегийн 16 ордын зөвхөн долоо нь л өдгөө "Эрдэнэс Монгол"-д байна. АМНАТ-аас зайлсхийхийн тулд хуваан эзэмшсэн зэрэг далд эдийн засаг үүсгэсэн олон асуудал бий. Энэ талаар удахгүй болох нийтийн сонсголоор ил тод болгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Нийгмийг нэлээд бухимдуулах нь ойлгомжтой. Гэхдээ иргэд олон нийт зайлшгүй мэдэх ёстой. Энэ талаар шаардлагатай мэдээллийг ЗГ гаргаж өгсөн.
Энэ бүлэглэлтэй мөргөлдсөн нь амь насаа алдаж, эсвэл улс төрөөс шахан зайлуулагдсаар ирсэн. МАНАН системийг задлахын төлөө зогссон сүүлчийн ЗГ байж мэднэ гэдгийг хэлье. Шүүгчдийн өмнө шударга ёсны тэмцэл мухардаж байгааг ч нуугаад яах вэ. Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдах явц ч хялбар биш байх нь ойлгомжтой. Хэн нь хаана байгааг нарийвчлан дүгнээсэй. Энэ хууль батлагдахад Ерөнхий сайдад дэмжлэг одоо л хэрэгтэй байна...Үндэсний баялгийн сан нь Норвегийн баялгийн сангийн загвар, Сингапурын хуримтлалын сангийн жишиг загвар юм" гэлээ.
Үүгээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хаврын чуулганаар Үндэсний баялгийн санг батлуулж, ирэх дөрвөн жилийн эрхээ халааслах бүрэн боломжтой гэж харж байна. Учир нь Үндэсний баялгийн сантай болсноор ирэх сонгуульд эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн гол хэсэг тоглолтод орно. Ингэснээрээ МАН ирэх жилүүдэд ахин засаглах эрхээ халаасална.
Тиймээс л Л.Оюун-Эрдэнэд одоо дэмжлэг хэрэгтэй байна.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна