surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Монголд  10 хүүхэд тутмын 4-6 нь эмчилгээ хийлгэх шаардлагатай байна

Монголд  10 хүүхэд тутмын 4-6 нь эмчилгээ хийлгэх шаардлагатай байна

"Шүд эрүүл бол бие эрүүл” аяны нээлтийн арга хэмжээ Блю скай зочид буудалд өнөөдөр зохион байгуулагдлаа. 
Энэ үеэр монгол хүүхдүүдийн шүдний өвчлөлтэй холбоотой тоон мэдээллийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдоос тодрууллаа. 
Тэрбээр "Эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн байдаг. Үүнд 0-18 хүртэлх настай хүүхдүүдийн эрт илрүүлгийг оруулж өгсөн.
Хүүхдийн эрт илрүүлгээр амны хөндийн өвчлөл хамгийн анхаарал татахуйц гарч ирж байгаа. 
Эрт илрүүлэгт хамрагдсан 18 хүртэлх насны хүүхдүүдийн шүдний өвчлөлийн нөхцөл байдлыг судалж үзэхэд 1-5 настай хүүхдүүдэд шүдний эмчилгээ хийлгэх шаардлага нэмэгдэж байгаа юм. 
Сүүн шүд ясан шүдээр солигдох үед шүд цоорлын тархалт хамгийн их байна. Мөн 17 нас руу дөхөх тусам шүд цоорлын тархалт дахин нэмэгдэж байгаа нь харагдсан.
Тухайлбал нэг настай хүүхдийн аманд дунджаар 8-12 шүд байх ёстой гэж тооцвол түүний дөрөв нь өвчилсөн ба нийт эрт илрүүлэгт хамрагдсан нэг настай хүүхдүүдийн 7.6 хувь нь шүдний өвчлөлтэй байсан төдийгүй 7.4 хувь нь шүдээ эмчлүүлэх шаардлагатай гэсэн үр дүн гарсан.
Харин хоёр настай хүүхдийн аманд дунджаар 12 сүүн шүд байх ёстой гэж тооцоход түүний дөрөв нь буюу аманд байх ёстой шүдний гуравны нэг нь өвчилсөн байна" хэмээн хэллээ. 
"Сүүн болон байнгын шүд амны хөндийд холилдож байх үед өвчлөл хамгийн өндөр байсан"
Үргэлжлүүлэн "Архангай, Завхан, Өмнөговь аймагт 0-5 настай хүүхдүүдийн шүд цоорох тархалт их байна.
Харин

  • Баян-Өлгий аймагт 21.7
  • Дундговь аймагт 24.2
  • Сүхбаатар аймагт 24.3 буюу бусад орон нутагтай харьцуулахад шүд цоорох өвчний тархалт бага байгаа нь тогтоогдсон.

Чих, хамар, хоолойн өвчлөлийг шүдний өвчтэй хамааруулж үзэхэд шүдний өвчтэй хүүхдэд чих, хамар, хоолойн өвчлөл давамгай илэрч байгаа нь нэг үүсгэгчээр үүсгэгддэг халдварт өвчин гэдгийг харуулж буй.
Шүдний өвчтэй хүүхдүүдийг эрүүл бүлэгтэй харьцуулахад өвчлөлийн статистик ач холбогдол бүхий их тархалттай байна гэсэн тоо гарсан.
6-12 настай буюу шүд солигдлын үе болох сүүн болон байнгын шүд амны хөндийд холилдож байх үед өвчлөл хамгийн өндөр буюу 10 хүүхэд тутмын долоод нь шүд өвчилсөн байна. Тэдний дунд шүд цоорох өвчний тархалт 74 хувьтай гарчээ. 
Мөн 10 хүүхэд тутмын 4-6 нь эмчилгээ хийлгэх шаардлага гэсэн судалгааны үр дүн бий" гэв
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1