Япон улсад одоо үйлчилж буй гэр бүлийн хуулийг өөрчлөхгүй бол нэг өдөр тус улсын бүх иргэд ижил овогтой болох магадлалтай байгааг судлаачид анхааруулжээ.
Одоо япончууд гэр бүл болохдоо нэг овогтой болдог бөгөөд ихэнхдээ эрэгтэйнхээ овгийг эмэгтэй нь авдаг.
Сүүлийн жилүүдэд энэ уламжлалыг халах, эмэгтэйчүүдийн гэр бүлийн овгоо хадгалж үлдэх эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнөөд байгаа.
Хэрвээ одоогийн хууль хэвээр үргэлжилбэл 2531 онд Японы иргэд бүгд Сато овогтой болох тооцоог Тохокугийн их сургуулийн эдийн засагч Хироши Ёшида тэргүүтэй судлаачид саяхан гаргажээ.
Одоогоор Японд хамгийн түгээмэл овог Сато, дараа нь Сүзүки, Такахаши байгааг Myoji Yurai компанийн гаргасан тоо баримт харуулдаг.
Тухайлбал Японы 125 сая хүн амын 1.8 сая нь Сато овогтой байдаг ажээ.
Ёшидагийн санаачилсан төсөл гэр бүлийн хосууд тус тусын овог нэрээ хадгалж үлдэх эрхийг хамгаалах зорилготой юм байна.
Гэхдээ гаргасан тооцоо нь зөвхөн япончуудын гэрлэлтийн түвшин буураагүй тохиолдолд хүчинтэй байхыг Ёшида профессор анхааруулжээ.
2023 онд Япон даяар гэр бүл болсон хосуудын тоо өмнөх оноосоо 6 хувиар буурч, сүүлийн 90 жилийн түүхэнд анх удаа 500,000 хүрээгүй юм.
Өнгөрсөн онд эсрэгээрээ гэр бүл салалтын тоо өмнөх жилээсээ 2.6 хувиар өссөн байна.
“Хэрвээ гэр бүл болох хүмүүсийн тоо буурсаар байвал дээрх тооцооллын үр дүн өөр гарна” гэж Ёшида тайлбарлажээ.
Тэр бас хүүхэд төрөлт буурсаар байвал энэ мянганд япон үндэстэн устаж алга болох магадлалтайг анхааруулсан байна.
Өнгөрсөн онд Японы хүн амын доторх 65-аас дээш настай иргэдийн эзлэх хэмжээ 29.1 хувьд хүрсэн нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болсон юм.
1980-аад оны эдийн засгийн хөгжлийн оргил үеэс хойш Японы хүн ам байнга буурч байгаа. Хүн амын тоог тогтвортой хадгалахын тулд төрөлтийн хувь хэмжээ 2.1 байх ёстой бол одоо 1.3 хүрээд байна. Энэ нь эмэгтэйчүүдийн амьдралынхаа турш төрүүлэх хүүхдийн дундаж тоо юм.
Сүүлийн арав гаруй жилийн турш нас баралтын тоо төрөлтийн тооноос даваад байгаа.
Өрнөдийн орнуудтай харьцуулахад Зүүн Азийн орнуудад хүмүүсийн овог нэр харьцангуй цөөн хүрээнд хязгаарлагддаг.
Тухайлбал 2020 онд Хятадын хүн амын 30 орчим хувь Ван, Ли, Жан, Лю, Чэнь гэсэн таван овогтой байжээ.
Хүн амын 86 хувь нь ердөө 100 орчим овогтой байсан байна.
Гэр бүлийн эмэгтэй нь эрэгтэйнхээ ургийн овгийг авах замаар нэр цөөрөх ийм үзэгдлийг шинжлэх ухаанд “Galton-Watson process” гэж нэрлэдэг ажээ.
Эх сурвалж: CNN
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Дархан аварга А.Сүхбат хулгайн ан хийхийг завджээ
2024.10.28 14:40
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна