Норвеги улсаас Монгол улсад суугаа элчин сайд Сигнэ Брудесэт болон холбогдох албаны төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна.
Тус аймгийн Засаг дарга Э.Болормаа энэ сарын 3-нд түүнийг хүлээн авч, уулзжээ.
Уулзалтын хүрээнд Норвегийн тусламжийн байгууллагаас Ховд аймагт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Норвегийн тусламжийн байгууллага (NLM) нь “Хүүхдийн эрх" төсөл болон “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” төслийг тус бүр хоёр үе шаттай 10 жил амжилттай хэрэгжүүлсэн бол сүүлийн таван жилд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил" төсөл хэрэгжүүлж, орон нутгийн хүүхэд, залууст зориулсан "Чөлөөт цагийн үйл ажиллагааны төв”-ийг байгуулан ажиллаж байна.
Уулзалтын үеэр тус аймгийн Засаг дарга хэлэхдээ, "Ховд аймаг 2024 оныг “Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд төрийн болон олон улсын байгууллагын үйл ажиллагааг хүүхэд рүү чиглүүлж байгаа" гэв. Мөн Норвегийн тусламжийн байгууллага нь хүүхэд рүү чиглэсэн олон төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа улам бататган үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлэв.
Нөгөө талаас Ховд аймагт хэрэгжиж байгаа төслийн эхний үе шат дуусаж байгаа ч дараагийн шатыг хэрэгжүүлж, илүү өргөн хүрээнд дэмжиж, хамтарч ажиллах болно гэдгийг онцолсон гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй