Google компани, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамтарсан 1,000 цахим мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр эхлэв. Grow with Google буюу “Гүүглтэй хамт ургая” хөтөлбөрийн эхний элсэгчид нь Дорнодоос ирсэн малчин, 16-тай хөвгүүнээс 60 дөхөж буй эмэгтэй хүртэлх 350 хүнээс бүрдэж байна.
ЦХХХ-ны сайд Н.Учрал сургалтыг нээж, Google компанийн төлөөлөгч Монголын элсэгчдэд мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүссэн байна.
Тэд 100 хувийн тэтгэлгээр сурч, мэдээллийн технологийн аварга компанийн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Google Career Certificate-ийн эзэд болно. Coursera платформ дээр англиар 3 сар цахимаар хичээллэх бол зөөлөн ур чадваруудад монгол хэлээр танхимаар суралцана.
Google компанийн албан ёсны эрхтэй, Монголд анх удаагийн “Grow with Google Mongolia” тэтгэлэгт хөтөлбөр нэг хүнд 3 сая төгрөгийн мэдлэгийн хөрөнгө оруулж байна. Гурван сарын цахим, 40 цагийн танхим, дадлага, 30 цагийн ажлын байранд бэлтгэх хөтөлбөртэй.
Төгсөх ангийн сурагчид, оюутнууд мэдлэгээ ахиулж, дотоодын компаниудад дадлагажих, туршлагажих боломжтой. Google Career Certificate- өвөртөлсөн хэн бүхэн цалин орлогоо өсгөх, албан тушаал ахих, мэргэжлээ солих хүсэлтэй бол түүнд нь тус дэм болно. Бусад оролцогчид цахим ур чадвараа өсгөж, хурдтай хувьсан өөрчлөгдөж буй ажлын байранд өрсөлдөх чадвартай болж, ашиг орлогоо нэмэх өргөн боломж нээгдэж байна.
Аж ахуйн нэгжүүд хөтөлбөртэй хамтарч, цахим ур чадвартай, англи хэлний зохих мэдлэгтэй шинэ боловсон хүчин шалгаруулж авах, ажилтнаа хөгжүүлэх боломжтой юм.
Grow with Google хөтөлбөрийн дэмжигчээр МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Голомт банк, Хаан банк, MCS Software Group, Мобиком корпорац, Юнител групп, АПУ, Премиум групп, CIO Club, ICT Group, Intelmind, Mezorn, Gund Investment, Digit, Fibo Cloud, Infinite Solutions ажиллаж байна.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй