Дархан аймгийн Дархан сумын .... багийн ... тоотод иргэн ... овогтой ... нь гэртээ том охинтойгоо маргалдаж улмаар савтай бензин гэрийн үүд хэсэг рүүгээ шидсэний улмаас бага хүүгийн биед бензин цацагдан гал авалцаж биеийн 45-50 хувь нь түлэгдэж, эмнэлэгт эмчлэгдэж байгаад амь нас нь хохирсон хэрэгт холбогджээ.
Яллагдагч нь “...Тухайн өдөр би гэрээ янзалж өвлийн бэлтгэлээ хийх гээд ажил ихтэй байсан. Том охиныг тусал гэхэд сургууль руугаа явна гэсэн. Би чи ямар хүүхдүүдтэй найзлаад яваад байгаа юм бэ гээд бид хоёр муудалцсан. Уурандаа орны хажуу талд байх хуванцар савтай зүйлийг охины зогсож байсан хэсэг болох хөргөгч рүү шидсэн. Гэтэл гэнэт гал гарч манай бага хүүхдийн толгой, нүүр, гар хэсэг түлэгдсэн. Түргэн дуудаад эмнэлэг явсан. Үүний дараа цагдаа ирсэн. Би зун болохоор өвс хаддаг ба бензинийг өвсний хадууртаа хийж ажиллуулдаг. Тухайн бензинийг бензин колонкоос авсан. Анх үүдний амбаарт 250 орчим миллиграммтай байсан. Үүдний амбаар хэсгийг янзалж байхдаа гэртээ оруулж тавьсан...” гэжээ.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр “... Талийгаачийн цогцост нүүр, толгойн оройн хэсгийн хуйх, зүүн бугалга, шуу, сарвуу, цээжний зүүн хэсэг, баруун бугуйн үе, сарвуу хэсгээр тармал түлэгдсэн шарх, биеийн нийт гадаргын 45-50 хувийг хамарсан III А, Б зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь биеийн нийт гадаргын 45-50 хувийг хамарсан III А, Б зэргийн түлэгдэлтээр нас баржээ...” гэжээ.
Шүүх шүүгдэгчид хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн