Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар хүртэлх зам засварын тавдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ жил Улаанбаатарын хотын гол болон туслах гээд нийт 13 замд засвар, шинэчлэл хийхээр болжээ.
"Намъянжугийн гудамжны Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх замын хашлагыг сольж, иж бүрэн засварлана. Уг замын засварын ажил өнөөдрөөс эхэлж байна.
Амгалангийн буюу Ботаникийн эцсээс Гачуурт хүртэлх зам энэ сарын 7-ноос эхэлнэ. Эдгээр замын засварын ажил тавдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Зам засварын үеэр хашлага солих, инженерийн шугам сүлжээний худгийн таг өндөрлөх, асфальтан хучилт хийгдэх юм.
Нийслэлийн зургаан дүүргийн замын нүхэн эвдрэлүүдийг энэ сарын 10-наас засна. Одоогоор шөнийн цагаар нүхэн эвдрэлийг шороогоор дүүргэх, хүйтэн, хучилт хийх хөрөөдөх ажлууд хийгдэж байна. Энэ сарын 10-наас асфальт үйлдвэрүүд ажиллахаар нүхэн эвдрэлүүдийг бүрэн засах юм" гэсэн мэдээллийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар өглөө.
13 байршлын замыг засахдаа хашлага суурилуулах, инженерийн шугам сүлжээг хүчитгэх ажлуудыг шөнийн цагаар хийх аж. Харин хучилтын ажлыг амралтын өдрүүдэд хийх бөгөөд зам хаахаас долоо хоногийн өмнө иргэдэд мэдээлэх юм байна.
Чех дэх Монгол улсын ЭСЯ-наас анхааруулж байна
2025.01.14 17:47
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо