Ч.Маралмааг шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хаалттай эхэлсэн ч хойшиллоо. Шалтгаан нь, Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгч авахаар болсон тул хуралдааныг хоёрдугаар сарын 10-ныг хүртэл хойшлуулжээ.
Мэдээж энэ бол цаг хожих гэсэн заль. Шүүх хуралдааныг хэдий болтол сунжруулна, тэр хэрээр асуудал намжиж, дуулиан хуучирч, хүмүүсийн анхаарал суларна. Өмнө хэрэгт нь зүв зүгээр оролцож байсан өмгөөлөгчөөсөө гэнэт татгалзана. Дахин өмгөөлөгч авна. Тэр нь хавтаст хэрэгтэйгээ танилцах хугацаа олгооч, амжихгүй байна хэмээн мөн л цаг авна. Энэ мэт хугацаа хожих гэсэн энэ арга манай шүүхийн практикт бараг л хэвшмэл болсон үйлдэл. Хатуухан хэлэхэд, заль мэх. Шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцоно гээд энэ эрхийг нь олгочихсон болохоор шүүх бүрэлдэхүүн яаж ч чадахгүй, хүсэлтийг нь хүлээн авдаг.
Харин дараагийн арга заль бол шүүгчээс, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах юм. Ашиг сонирхлын зөрчилтэй гээд өмгөөлөгч нь татгалзсан тохиолдолд мөн л өөрчлөхөөс аргагүй. Дахин хугацаа орно. Энэ мэтээр явсаар хэдэн сарыг ч үдэж болно.
Ч.Маралмаагийн хувьд ийм жишгээс гажихгүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Учир нь, тэрбээр шүүх хуралдааныг ямар нэгэн шалтгаан, арга саам хайн хойшлуулах бүхий л аргыг хэрэглэнэ гэдгийг түүний үйлдлээс харж болохоор байна.
Хамгийн харамсалтай нь, Ч.Маралмаагийн хувьд 12-хон настай охины гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй, Хүнд биш хөнгөн хэмээн маргаж буй нь жигшил төрүүлээд байгаа юм. Тиймдээ ч хохирлын мөнгө төлөхөөс зайлсхийн ийнхүү элдэв арга сэдэж, хуулиар “тоглож” сууна.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй