surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ховд, Завханы Улиастайг хатуу хучилттай замаар холбох барилгын ажил эхэлжээ

Ховд, Завханы Улиастайг хатуу хучилттай замаар холбох барилгын ажил эхэлжээ

Ховд-Улиастайг холбох хатуу хучилттай замын нэг хэсэг болох Дөргөн сумыг холбох 41 км авто замын барилгын ажил өнөөдөр эхэлжээ.

Ингэснээр Ховд аймгийн Дөргөн сумаас Завханы Улиастай чиглэлд Мянганы зам анх төлөвлөсөн ёсоор хэрэгжих боломж бүрдэж байна.

Түүнчлэн Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Ховд-Улаангом чиглэлийн 163 км, Улиастай-Алтай чиглэлийн 100 км авто замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Энэ онд нийт 5,045 км авто зам, 3,056 урт метр гүүрийг барьж, долоон аймаг, 40 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай замаар холбох ажлыг хийхээр бэлтгэлээ хангаж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1