Цагдаа бол бүх нийтийн эрхийн төлөө ажилладаг төрийн чухал алба. Гэтэл Монголчууд цагдаагаас айдаг эмээдэг хэвээр. Тухайлбал хүүхдээ уйлахад цагдаа ирээд авна даа гэж айлгадаг байхаас бүх зүйл эхэлсэн. Нөгөө талдаа цагдаа гэхээр аллага, авлига гэх мэт олон арван гэм буруутай этгээдүүдтэй тэмцдэг айхтар хүмүүс. Гэвч тэд эцсийн эцэст ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ДУУГАРДАГ, хүний эрхийг дээдлэгч байх ёстой. Монголын цагдаа тийм биш. Үнэмлэх барьж, хувцас өмсөөд төрийн нэр барьж, зодоон нүдээнд оролцож, бусдын нууцыг хамаа замбараагүй задалж явдаг. Товчилбол хүний эрхийг үл хүндэтгэгчид олонтой байгууллага.
Хамгийн сүүлд гэхэд 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт цагдаагийн дөрвөн албан хаагч шалгагдаж байна. Гэтэл ЦЕГ өгсөн мэдээлэлдээ “Дотоод хяналт, аюулгүй байдлын нэгжээс цагдаагийн алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэсэн мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлж, холбогдох албан шалгалтыг явуулан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гээд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлснээр одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэв. Тэд илрүүлдэг. Тэд тэмцдэг. Тэд бас зөрчдөг. Мөн хариуцлагыг хойш тавьж, хүчний байгууллагын нэр төр ярьж яваа хичнээн цагдаа байгаа бол!!!
Нэмээд дурдахад манай цагдаагийн байгууллагын хэрэг мөрдөн байцаах ажиллагаа хуучинсаг гэдгийг хэлэх хүн мундахгүй бий. Ядаж л тэд нөлөөллийн хүрээнд хийсэн мангастай самбар, мэдрэмжгүй постеруудынхаа оронд ажиллах багаж хэрэгсэл, тактиктаа реформ хийгээгүй. Үе үеийн цагдаа нар ах эгч нарынхаа замналаар ажиллаж, амьдарч байна. Түүнчлэн эл байгууллагад реформ хийхийг оролдсон хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинд гүйцэтгэх ажиллагаа хийгээд мартагнуулж байсан зэргээр цагдаагийн байгууллагад шинэчлэлд хүсдэг хүн ер нь байдаггүй...
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна