Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 13 байршил дахь засварын ажлын гүйцэтгэгчтэй гэрээг байгуулж, ажил нь эхлэхэд бэлэн болжээ. Энэ хүрээнд Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх замын хашлагыг сольж, иж бүрэн засварлана. Тэгвэл уг замын засварын ажил өнөөдрөөс эхэллээ.
Харин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх замыг шинэчлэх ажил ням гарагаас эхлэх бөгөөд дээр дурдсан хоёр зам засварын ажил ирэх сарын 20-ныг хүртэл үргэлжлэх аж. Зам засварын үеэр хашлага солих, инженерийн шугам сүлжээний худгийн таг өндөрлөх, асфальтан хучилт хийх юм.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар ярихдаа “Нийслэлийн зургаан дүүргийн замын нүхэн эвдрэлүүдийг энэ сарын 10-наас засна. Одоогоор шөнийн цагаар нүхэн эвдрэлийг шороогоор дүүргэх, хүйтэн, хучилт хийх хөрөөдөх ажил хийж байна. Энэ сарын 10-наас асфальтын үйлдвэрүүд ажиллахаар нүхэн эвдрэлүүдийг бүрэн засах юм” гэв. 13 байршлын замыг засахдаа хашлага суурилуулах, инженерийн шугам сүлжээг хүчитгэх ажлуудыг шөнийн цагаар хийх аж. Харин хучилтын ажлыг амралтын өдрүүдэд хийх бөгөөд зам хаахаас 48-72 цагийн өмнө иргэдэд мэдээлэх юм байна.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй