Манай улсын төвийн бүсийн нэгэн аймагт цагдаагийн газрын даргынх нь жолооч, гурван цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн сард гарсан юм. Дээрх албан хаагчид уг хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд хоёр нь хэргээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг албаны хүмүүс хэлж буй. Тэд ажлаа хийж байсан бөгөөд одоогоор түр түдгэлзүүлж, шалгаж байгаа билээ.
Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр, хэргээ хүлээсэн хоёр хүний нэгийг өчигдөр (2024.04.04) хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цаг саатуулсан байна. Харин хэргээ хүлээсэн өөр нэг алба хаагчийг цагдан хорих эсэхийг өнөөдөр шийднэ.
Хэрэг үйлдэгчдийн тухайд цагдаагийн байгууллагад 1-8 жил ажилласан, 23-34 насных.
Тодруулан хэлбэл, хэргийг Э, Э, Э, Б гэсэн дөрвөн албан хаагч үйлдсэн. Хоёр нь гэмт хэрэг зөрчил гаргаж байсан ял эдэлж байгаагүй гэх мэдээлэл байна.
Цагдаагийн албан хаагч: Э нь эхнэр, хүүхэдтэй. Бүрэн дунд боловсролтой. Цагдаагийн байгууллагад 2019 оноос хойш ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг зөрчлийн санд 3 удаагийн бүртгэлтэй, ял шийтгэл эдэлж байгаагүй.
Цагдаагийн албан хаагч: Э нь эцэг, эхийн хамтаар амьдардаг. Цагдаагийн байгууллагад 2019 оноос ажиллаж байгаа, дээд боловсролтой.
Цагдаагийн албан хаагч: Э нь Сэлэнгэ аймагт түр оршин суух хаягийн бүртгэлтэй. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг зөрчлийн санд 5 удаагийн бүртгэлтэй, ял шийтгэл эдэлж байгаагүй.
Цагдаагийн албан хаагч: Б нь 2023 оноос эхлэн ажиллаж буй. Дээд боловсролтой.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй