Нэгдүгээр сарын 14-ний өдөр Украйны Днипро хотын орон сууц Оросын пуужингийн цохилтод өртөх үеэр 46 хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн шархадсан харамсалтай явдал гарсан. Амь үрэгдэгсдийн дотор 6 хүүхэд байсан юм. Энэ нь Украйны дайн эхэлсэн цагаас хойш хамгийн олон энгийн номхон иргэд нэгдор амиа алдсан тохиолдол байлаа. Хэдийгээр хуулиар хориотой ч Оросын зарим хотуудад иргэд Украйны амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэж байна. Иргэд Украйны урлаг соёлын алдартай хүмүүсийн хөшөө дурсгалуудын дэргэд цэцэг, тоглоом, ном, лаа зэргийг тавьж, хүндэтгэл үзүүлж байна. Энэ даваа гаригт Москва хот дахь яруу найрагч Леся Украйнкагийн хөшөөний дэргэд дурсгалын зүйлс ихээр цугларчээ. Хотын цагдаагийн газар хүндэтгэл үзүүлсэн хүмүүсээс заримыг баривчилж, цугларсан эд зүйлсийг хурааж байсан ч иргэдийн цуваа тасрахгүй байгаа юм. Ингэснээр сүүлдээ хууль сахиулагчид уг хөшөөний дэргэд хөдөлгөөнт эргүүлийн автомашиныг байрлуулжээ. Москвагаас гадна Санкт-Петербург, Краснодар, Екатеринбург зэрэг хотуудад Украйнтай холбоотой хөшөөнүүдийн дэргэд Оросын иргэд Днипрогийн хохирогсдын дурсгалд хүндэтгэл үзүүлжээ.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй