Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн багш хүүхдүүдээ зодож байгаа дүрс бичлэг цахим орчинд түгээд буй. Тодруулбал тус цэцэрлэгийн хүүхдүүд эцэг эхдээ багш нар нь загнаж, зоддог гэж хэлж улмаар эцэг эхчүүд камер шүүж баталгаажуулжээ. Тус цэцэрлэгийн багш хүүхдүүдийг цохих, хүлж уях, хүч хэрэглэх зэрэг зүй бус зохисгүй, багшийн ёс зүй зөрчсөн үйлдэл гаргасан учир цагдаагийн байгууллага шалгахаар болж.
Хүүхдүүдийн эцэг, эхчүүд гомдолтой байгаа бөгөөд хатуу арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна.
309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн хэлж байгаагаар, багшийг ажлаас чөлөөлж, дахин боловсролын байгууллагад ажиллуулахгүй хатуу арга хэмжээ авна. Нийслэлийн боловсролын газар болон цагдаагийн байгууллагад хандсан байгаа гэсэн юм.
Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард тус цэцэрлэгийн соробан сампингийн багш нь хүүхдүүдийг зоддог, толгой руу нь цохидог гэх мэдээлэл мөн гарсан. Тиймээс эцэг эхчүүд гомдол гаргаж, хяналтын камерын бичлэгийг шүүснээр тус багш хүүхдүүдийн толгой руу цохих, нүүр рүү нь алгадах зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргадгийг илрүүлж байв.
Тухайн үед хэрэг бодитой эсэхийг Боловсролын мэргэжлийн хяналтын хэлтэс, ХГБХХЕГ, ЦЕГ-аас газар дээр нь ажиллаж шалгаж, тогтоосон байдаг. Энэ удаагийн асуудлыг ч мөн холбогдох албаныхан шалгаж нэмэлт арга хэмжээнүүдийг авах аж.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ