Залхуу, урт сүүлт макак сармагчин бол Тайландын Лопбури хотын бэлгэдэл. Жуулчид макак сармагчин харах гэж, шинэхэн жимсээр тэднийг хооллох гэж зорин зорин ирдэг. Гэвч хотын оршин суугчид сармагчингуудаас залхжээ.
Сармагчинтай холбоотой янз бүрийн осол, хэрэг явдал гарч, оршин суугчид ч гомдол мэдүүлэх нь нэмэгдсэн. Үүнээс улбаалаад албаныхан хотын 2500 сармагчинг цуглуулж, хашихаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, зэрлэг ан амьтан, ургамал хамгааллын газрын ерөнхий захирал Атапол Чароеншунса хэлэхдээ "Хүмүүс сармагчинг гомдоохыг би хүсэхгүй байна, мөн сармагчингууд ч хүнийг гомдооосой гэж би хүсэхгүй байна" гэжээ.
Зарим хүн макак сармагчинг хотын өвөрмөц байдлын нэг хэсэг гэж үзэн хэдэн үеэрээ тэжээх нь ч бий. Үүний зэрэгцээ олон хүн макак сармагчингийн тоо толгой хэт олширч, эд хөрөнгө, эрүүл мэндэд хор хөнөөл учруулах болсон гэлээ. Нэгэн оршин суугч энэ талаар ярихдаа "Макак сармагчин үгүй бол энэ хот Лопбури хот биш болно гэж хүмүүс хэлдэг. Тэгж хэлдэг хүмүүс өөрсдөө гэртээ сармагчин тэжээгээсэй гэж хүсч байна. Тэдэнд тав, эсвэл 10, 10 сармагчин өгье. Гэрт нь хоол хүргэж өгч тусалсан ч яах вэ" гэжээ.
Сармагчингуудыг барих ажлын эхний үе шат ойрын хугацаанд эхэлнэ. Гэхдээ бүх сармагчинг хашихгүй, цөөн тооны макакийг хотод үлдээх аж.
Эрх баригчид 2014-2023 оны хугацаанд 2600 орчим макакийг хотоос зайлуулжээ. Эмэгтэй макак нь жилд хоёр удаа үр төл гаргах чадвартай. Сармагчингууд маш хурдацтай тоо толгой нь нэмэгдэж байгаа тул тэднийг тэжээхээ болих хэрэгтэй гэж иргэд үзэж байна.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй