Монголын улс төр хэзээнээсээ сонин, содон үйл явдлаар баялаг өрнөдөг байлаа. Тухайлбал дургүйцвэл зодолдож, гомдолловол талбай ороод жагсчихдаг, хууль хүчний байгууллагаа дуртай үедээ иргэдийнхээ өөдөөс босгоод туучихдаг, авлига албан тушаалын хэргээс гадна хүчирхийлэл хүртэл үйлдчихдэг гээд эрээ цээргүй, ёс бус улс төрчид олон буй.
Салаавч харж тэвчдэггүй Ерөнхийлөгчтэй болсон улс МАНАЙХ
2023-2024 оны он солигдох мөчид ажлаа хийдэггүй гэж гологдож буй Ерөнхийлөгчдөө салаавч өргөсөн бичлэг цацагдаж, олон нийтийн анхаарлыг татсан. Он солигдож, сонгуулийн жил ирсэн тул нэрээ бодож, мөрөө цэвэрлэх нь хэн бүхний толгойд бодогдох зүйл. Тиймээс ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гомдлоор иргэнээ торгоод л. Үнэхээр У.Хүрэлсүхийн гомдол хүсэлт байсан уу? Ажилчдынх нь ахдаа таалагдах гэсэн үйлдэл байсан уу? Ямартай ч түүнийг Монголын улс төрд өдий олон жил төлөвшихдөө “САЛААВЧ”-аас бусдыг нь тэвчдэг гэдэг ойлголтыг бат нот өгсөн үйл явдал болов.
Эргэн сануулахад тэрбээр 2012 онд чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханаас салаавч хүртэж, үүнийхээ хариуг тэр даруйд нь нударгаараа өгч буй зураг бичлэг цацагдаж, дуулиан тарьж байлаа. Тухайн үедээ цөөнх байсан МАН-ын гишүүнийг өмгөөлж хамгаалаад өнгөрсөн ч У.Хүрэлсүхийн попрол, нударга хоёр чангарсаар 2016 оноос хойш тасралтгүй найман жил хаан шиг байлаа. 2008 онд У.Хүрэлсүх Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэгтээ нэр холбогдож, шүүхээр тогтоогдчихсон байсан үест Гарьдхүүгийн Баярсайхан гэж АН-ын нэг нөхөр “Чи шоронд байх ёстой” гэх зэргээр хатуурхсанд нь нударга зөрүүлчихсэн юм билээ.
Тэгвэл Г.Баярсайханы шорвог үгэнд хавчуулагдсан У.Хүрэлсүхийн нэр холбогдох Хадгаламж банкны 14.2 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэгт одоогийн УИХ-ын дарга дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай болоод нэр бүхий бизнесмэнүүдийн нэр тодорч байлаа.Тэгвэл тус банкны захирал асан Ц.Чимэдцэрэн казино тоглосон гэдгээ хүлээж ганцаараа ял авч байсан түүхтэй. Улмаар уг мөнгө төлөгдөөгүй үлдсэн талаар хэвлэлүүд одоог хүртэл мэдээлдэг. Түүнчлэн өнөөдөр МАН-ын домгийн шувуу болчихоод буй Т.Бадамжунайгийн жил царцаагдаж байгаа нь ч өөрөө асуултын тэмдэг юм.
Нэмэлтээр хачирлавал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Кадастрын Г.Хэрлэн, Баян хочит Р.Базар нарыг зүү орох зайгүй найзууд гэдгийг уншигч та хэлүүлтгүй мэдэх биз ээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос С.Баярцогтын оффшор дансны холбоотнууд хэмээн нэрлэгдсэн гурван эрхмийг зарлахад У.Хүрэлсүх, С.Баярцогт нарын найз, Монголд хуулийг улан дороо гишгэлэгч Эко Алтан заамарын босс “баян” хочит Р.Базар, Шунхлай ХХК-ийн эзэн П.Батсайхан, Ньюком ХХК-ий ТУЗ-ийн дарга Ц.Болдбаатар нарыг нэрлэж байлаа. Түүнчлэн өнгөрсөн намар С.Баярцогт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, бүрэн эрхийнх нь хугацааг сунгаж өгөхөөр тохиролцоонд хүрсэн талаар бид мэдээлж байв. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх, С.Баярцогт, Г.Хэрлэн, Р.Базар нарыг хэр ойрхон нөхөрлөдгийг харж болно гэсэн үг.
Тэгэхээр одоогийн Ерөнхийлөгчийн салаавч тэвчдэггүй занг эс тооцвол түүний бодож тооцоолсноор улс төр өрнөж байна.
Сонирхуулахад У.Хүрэлсүхийн хамаарал бүхий компани ЭТТ ХК-д нүүрс тээвэрлэж байгаа нь ашиг сонирхлын зөрчил мөн үү?
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ