ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины асуудлаарх энхийн бага хуралд оролцохгүй гэдгээ Пүрэв гаригт илэрхийлжээ. Путин Швейцарьт зохион байгуулах бага хурлыг даапаалж, Орос ямар ч энхийн хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна. Тодруулбал, Швейцарийн засгийн газар зургадугаар сард Украинд энх тайвныг тогтоох дээд хэмжээний бага хурлыг зохион байгуулна гэж мэдэгдсэн. Бага хурлын зорилго нь энхийн үйл явцыг эхлүүлэх боломж, арга замыг хайх явдал гэж Швейцарийн Ерөнхийлөгч Виола Амхерд сэтгүүлчдэд ярьсан ба ОХУ оролцох эсэх нь тодорхойгүй байсан юм. Путин бага хуралд уригдаагүй гэдгээ мэдэгдсэн ба ОХУ-гүйгээр ямар ч хурал шийдэлд хүрэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзэж байна.
Путин "Тэд биднийг уриагүй. Түүгээр ч барахгүй тэд бидэнд хийх зүйл байхгүй гэж бодож байгаа. Яг үнэндээ бага хурал бидэнгүйгээр юу ч шийдэх боломжгүй. Ийм гунигтай байгаагүй бол бүх зүйл инээдтэй байх байсан " гэв.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Москваг цэргээ татаж, Украинд нөхөн төлбөр олгон, олон улсын шүүхэд хандахыг шаардсан энх тайвны томъёоллыг Орос улс няцаасан. Москвад Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзах үеэрээ Путин "Орос улс хэлэлцээр хийхэд нээлттэй. Гэхдээ бодит байдалтай ямар ч холбоогүй аливаа схемийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдсэн юм. Путин 2022 оны хоёрдугаар сард Оросын эрх ашгийг хамгаалах, Украиныг НАТО-д элсэх замаар Оросын аюулгүй байдалд томоохон заналхийлэл учруулахгүйн тулд Украин руу цэргээ оруулсан гэж удаа дараа мэдэгдсэн. Киев болон түүний холбоотнууд Оросын цэргийн кампанит ажлыг ямар ч үндэслэлгүй түрэмгийлэл гэж буруутгаж байна.
Эх сурвалж:BBC
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ