АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Сүхбаатар аймгийн удирдлагуудтай холбоотой асуудалд хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс удаа дараа тодруулга авах хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг харгалзан прокурорын байгууллагаас холбогдох мэдээллийг өгөх зөвшөөрлийг хүссэн. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс Сүхбаатар аймгийн удирдлага буюу аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга болон аймгийн холбогдох албан тушаалтнуудыг 2023 оноос эхлэн мөрдөн шалгасан.
Шалгалтын ажиллагааны хүрээнд Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 6700 м.кв болон 1359 м.кв хэмжээтэй хоёр байрлал бүхий газрын зориулалтыг Газрын тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчиж, зориулалтыг нь өөрчилж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй.
Мөн тус аймгийн Засаг дарга нь өөрийн хадам дүүгийн Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2635 м.кв хэмжээтэй авто угаалга, гражийн зориулалтай газрын төлбөрөө төлөөгүй байхад хууль тогтоомж зөрчиж, бусдад шилжүүлж давуу байдал бий болгосон байж болзошгүй. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүний эзэмшлийн Баруун-Урт суман дахь 3211 м.кв газрын эзэмших эрхийг хамаарал бүхий этгээдэд шилжүүлж давуу байдал бий болгосон. Мөн архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөлгүй барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй нэр бүхий компанийн захиралтай шинэ суурьшлын бүс байгуулах түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж, 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсний хариуд нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлалтай гурван өрөө үл хөдлөх хөрөнгийг хахуульд авсан байж болзошгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ