Д.Мөнх-Эрдэнийг дахиад л хорьчихлоо. Өөр цагдан хорьчих, амыг нь барьчих хүн олдоогүй юм байх даа. Ийм яриа гудамжинд, сошиалаар ч хөвөрч харагдах. Яг үнэндээ хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Тиймээс Д.Мөнх-Эрдэнэ байтугай хэн бүхэн хуулиас дээгүүр “жаалбал” хариуцлага хүлээж л таарна.
Үндсэн хуулиар олгосон хүний нэр төр, алдар хүндийг гутааж үл болно гэх заалт энд үйлчилнэ. Д.Мөнх-Эрдэнийн хувьд таалагдаагүй хэнбугай ч байсан салаавч гаргана, заамдана, хэл амаар доромжилно, төрийн байгууллага руу дайрч орон “Хэнээ гараад ир” гэж хашгична. Ах зах, албан тушаалтан байна уу, өөрт нь таалагдаагүй бол үсчиж өгнө. Гэвч төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг.
Түүний энэхүү үйлдэл хэрээс хэтэрч, өөрийгөө шударга үнэний дуу хоолой болж байна хэмээн тэрбээр эндүүрдэг. Тийм биш юм. Харин ч эсрэгээрээ төрийг, хуулийг үл ойшоох түүний “орилоон” залууст муу үлгэр дууриалал үзүүлнэ.
Эрдэмт хүн дөлгөөн гэдэг. Үнэхээр төр, засагт хэлмээр, зүхмээр зүйл байвал илэрхийлэх өөр олон арга бий.
Харин Д.Мөнх-Эрдэнийг хоёрдахиа “Урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” хэмээн прокуророос үзэж, цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлснээр дахин саатуулжээ. Төр цаазтай, хууль шүүхтэй улсын хувьд Д.Мөнх-Эрдэнэ нарын дураараа дургигсдыг хуулиар хязгаарлахгүй бол олон арван Д.Мөнх-Эрдэнэ төрж, тааралдсан бүхнээ зүхэж, дуртай газраа орилж хашгиран салаавч гарган чичилдэг болно. Энэ магадгүй та ч, би ч байж мэдэх юм.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ