Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдөртөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор лабораториудын хүчин чадал, чанар, хүний нөөцийн асуудлыг хэлэлцэнэ. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын лаборатори, АШУҮИС-ийн лабораторийн ижил эмд хийсэн шинжилгээнүүд зөрсөн тохиолдол гарсан талаар шинжээч хэлэв. Улмаар шинжилгээнд үндэслэн, хэд хэдэн эмийн хугацааг сунгажээ.
Эм шинжлэх лабораторийн эрхлэгч Ш.Сонинхүү дараах тайлбарыг хэлэв. Тэрээр, “Манай ажилчид эмийг нь шинжлэх компанитай ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ баталсны дараа шинжилгээгээ хийдэг. Дараа нь ахлах шинжээч хянан баталгаажуулдаг. Чанарын шаардлага хангаагүй дээж байвал бид өөр лаборантаар дахин хянуулдаг. Энэтхэгт үйлдвэрлэсэн нүдний дусаалга химийн шинж чанарыг хангасан ч дүүргэлт хангалтгүй байсан” гэв.
Харин Эмийн агентлагийн Чанарын хяналтын дарга асан н.Энхтуяа, “Хүний эмийн зөвлөл шийдвэр гаргахдаа дээрх хоёр лабораторийн аль нэгийнх нь шинжилгээнд үндэслэдэг. Иймд хоёр лабораторийн шинжилгээг харьцуулан шинжилдэггүй. Энэ асуудлыг Хүний эмийн зөвлөл дахин хэлэлцэхээр ажиллаж байна. Энэ эмийн зах зээлийн багтаамжийг судална” гэлээ.
Түүнчлэн АШУҮИС-ийн Эмнэл зүйн сургуулийн багш н.Норовням хэлэхдээ, лабораторийн дүнгүүд зөрөх тохиолдол бий. Шинжилгээний хариунд тухайн ажилтны мэргэшил, хандлага, туршлага, мэдлэг 80 хувь, багаж 20 хувийн нөлөөтэй. Бид шинжилгээний дүнгээ хамгаалахад бэлэн, манай ажлын хуудас бий” гэсэн юм.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй