Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2024.04.17/ ээлжит хуралдаанаа хийж, хот төлөвлөлтийн талаар хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хотын засаг захиргаа нутаг дэвсгэрт шинэчлэл хийхээр болж байна. БНМАУ-ын үед 1960 оны Үндсэн хууль батлагдсаны дараа Засаг захиргаа нутаг дэвсгэрийн шинэчлэлээ хийж байсан. Үүгээр Улаанбаатар хотыг дөрвөн дүүрэгтэй байхаар шийдвэрлэсэн юм. Тухайн үед 150 мянга орчим хүн амтай байсан гэдэг. Харин 30 жилийн дараа 1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараа буюу 1993 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлтийг дахин хийсэн. Тухайн үед хүн ам 600 мянгад хүрсэн тул дүүргийн тоог зургаа болгож байв. Харин өнөөдөр Улаанбаатарт албан ёсны бүртгэлтэйгээр орчин сууж буй иргэний тоо 1.7 сая болжээ. Одоогийн бидний мөрдөж буй зохион байгуулалт нь одоогоос 30 гаруй жилийн өмнө хийгдсэн гэсэн үг. Ингэхдээ, есөн дүүрэг, 204 хорооны бүтэцтэй болж байсан. Тиймээс шинэчлэл хийх хэд хэдэн хүчин зүйлийг нөхцөлдүүлээд байна. Бидний амьдарч буй хотын төв, бага тойруугийн 80 гаруй талбайд төрийн захиргаа, нутгийн захиргаа бүх байгууллага төвлөрчээ. Мөн их дээд сургууль, эрүүл мэндийн байгууллагууд ч бий. Эдгээр нь Улаанбаатар хотын түгжрэлийн гол шалтгаан болж байна. Яг энэ бүсэд Улаанбаатар хотын таван зүгээс гурван сая зорчих хөдөлгөөн хийж байна. Төвлөрөл эндээ байгаа учраас алслагдсан дүүрэг, гэр хороолол, захын хэсгүүдэд эрүүл мэнд, соёлын үйлчилгээ хүртээмжгүй байгаа. Тиймээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлийг хийх зүй ёсны шаардлагыг бий болгосон гэх дүгнэлтийг ажлын хэсэг гаргалаа” гэв.
Уг мэдээллийн дараа Улаанбаатар хотын Захирагчийн нэгдүгээр орлогч П.Сайнзориг зарим зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ зохион байгуулалтаар анхан шатанд эрх мэдлийг хүргэе гэж үзсэн. "Хүний нөөц болоод шийдвэр гаргалтыг хороонд өгье" гэж байгаа юм. Иргэд асуудал үүсээд хороонд хандахаар "Дээшээ уламжилъя. Дүүрэгт хэлье. Нийслэлд хэлье" гэдэг. Энэ нь иргэдийг бухимдуулдаг. Тиймээс нийслэл, дүүргүүдэд төвлөрөөд буй эрх мэдлийг хороодод өгье гэж үзээд байгаа юм. Ингэхдээ, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тулгуурлан дүүргүүдийг хот болгож зохион байгуулна. Цаашлаад хотууд өөрөө зөвлөлтэй байна. Мөн захирагчийг зөвлөлөөсөө эсвэл иргэдээсээ сонгох эрх зүйн орчныг нийслэлчүүддээ бүрдүүлж өгнө" гэдгийг онцоллоо.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо