Монголын төрд Д.Баясгалангаас илүү чухал бизнестэй хүн байдаггүй гэж нэг хэлц бий. Үнэхээр л “Голомтын” хэмээх Д.Баясгалангийн хамаарал бүхий компаниуд төрийн олон арван тендерүүдийг залгидаг булиа хар мангас болчихоод байгаа нь нууц биш. Түүний Бодь Интернейшнлийн тендерүүд Ч.Сайханбилэг, У.Хүрэлсүх тэгээд одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний Засгийн газарт ч нэлээдгүй жин дарж байна.
Саяхан л нүүрсний хулгайчаар цоллож байсан Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар өнөөдөр түүнтэй хөтлөлцөөд том том мөрөөдлийн төслүүдээ ээлж дараагүй танилцуулж байна. Тухайлбал Метро барих зөвлөгөө өгөх компаниар Д.Баясгалангийн Бодь интернейшнл тохироогоо бүрдүүлээд байгаа талаар бид мэдээлж байв. Түүнчлэн Д.Баясгалангийн барьж буй мөнх настай Бөөрөлжүүтийн станцтай тохиролцож, метроны цахилгааны эх үүсвэрээ хангахаар болсон. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцад нэмж 300 тэрбумын зээл олгох журмаар бонд босгох ажлыг эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл энэ бүх тохиролцооноос харахад Д.Баясгалангийн халаасанд Л.Оюун-Эрдэний Засгийн газар багтаж байгаа зураглал харагдаж байна.
Д.Баясгалантай хөтлөлцөнө гэдэг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай улс төрийн тохироо бүрдүүлснээ зарлаж буй явдал юм.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй