УОК-оос өнөөдөр/2024.04.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, “Газны дэлбэрэлтийн дүгнэлттэй танилцлаа. 26-р хороонд байрлах 207-р байрыг дахин ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан. Нийслэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэхээр эцэслэж байна. Хохирлыг барагдуулах, шинээр барих, осолд өртсөн айлуудын түрээсийн төлбөрийг төлөх, буруутай этгээдээс нэхэмжлэх зэргийг нийслэлийн удирдлагад шилжилж байна. Дүнжингаравын дэлбэрэлтэд 5 тэрбумыг Засгийн газар энэ асуудалд төсөвлөсөн. 2.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. 2.9 тэрбумыг нийслэлд шилжүүлж байна. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудыг аюулгүй болгох, стандарт норм мөрдүүлэх тал дээр холбогдох яамдууд хамтран ажиллах даалгаврыг өглөө.
Хаваржилтын нөхцөл байдлаас үүдэн хорогдсон 6.8 сая малын сэг зэмийг устгах ажил 17 хувьтай явна. Үүнийг тавдугаар сарын 1-ний дотор ариутгал, устгалын ажлыг дуусгахын тулд ажлын хэсэг гарч, аймгууд руу томилж байна. Мөн зэвсэгт хүчний алба хаагчдыг энэ ажилд дайчилж байна.
Хамгийн сүүлд зудын эрсдлийн тайланг сонслоо. Нийт мал сүргийн 14.9 сая буюу 23.9 хувь нь хорогдох тооцоолол байсан ч 6.8 сая буюу 1.5 дахин бага хорогдлоо. Өнгөрсөн долдугаар сараас анхааруулга өгч байсны үр дүнд хорогдлын тоо эерэг гарлаа. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн тогтолцоо, системийг шинэчлэлтийг хийх, малчдын уялдаа холбоог хангах, шаардлагатай төсөв санхүүг батлах, зээл олгох, малчдад санхүүгийн дарамтгүй байлгах боломж нөхцлийг УИХ-аар хэлэлцэж байна" гэлээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн