АНУ-ын Конгресст хандаж удаан хугацаанд гацсан гадаад тусламжийн тухай хуулийн төслийг батлахыг Украины ерөнхий сайд Денис Шмихал уриалав. Тэрбээр "ВВС" агентлагт ярилцлага өгөхдөө "Украин Оростой зөрчилдсөөр байвал дэлхийн гуравдугаар дайн болно" гэж хэлжээ.
Жо Байден дайны эсрэг 61 тэрбум ам.долларыг хэрэгцээт орнуудад хандивлах хуулийн төсөл санаачилсан ч Конгрессын шүүмжлэлийг хүртсэн. Төлөөлөгчдийн танхим дөрөвдүгээр сарын 20-нд уг багц хуулийн талаар санал хураах гэж байна. Энэхүү саналд Израиль төдийгүй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг санхүүжүүлэх асуудлыг тусгах юм.
Ерөнхий сайд Денис Шмихал уг хуулийн төслийг Конгресс батлавал боломжит бүх сүйрлээс Киев гарч чадна гэж үзэж байна. Тэрбээр Лхагва гаригт “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа “ Энэ мөнгө бидэнд маргааш биш, өнөөдөр биш, өчигдөр л хэрэгтэй байв. Хэрэв бид хамгаалахгүй бол Украин ялагдах болно. Мөн дэлхийн бүх аюулгүй байдлын систем устаж, шинэ систем хайх хэрэгтэй болно. Эсвэл олон төрлийн дайн гарч, эцсийн эцэст энэ нь дэлхийн гуравдугаар дайнд хүргэж болзошгүй юм” гэжээ.
Гадны санхүүжилт үгүй бол ялагдаж болзошгүй гэж Украин хэд хэдэн удаа анхааруулга өгсөн. Тухайлбал, өнгөрсөн жил ерөнхийлөгч Зеленский “Хэрэв Орос улс мөргөлдөөнд ялбал Польш руу довтолж, Дэлхийн Гуравдугаар дайн дэгдээж магадгүй” гэж мэдэгдэж байв. Гэвч Кремлийн албаныхан Зеленскийн мэдэгдлийг тохуурхсан юм. Өнгөрсөн сард Путин Орос улс хэзээ нэгэн цагт Зүүн Европ руу довтолж магадгүй гэсэн цуурхлыг няцааж, "ямар ч утгагүй дэмий зүйл" гэж мэдэгджээ.
Орос улс НАТО-гийн бүрэлдэхүүн улс руу хэзээ ч халдаж байгаагүй. НАТО-гийн хамтын батлан хамгаалах гэрээнд зааснаар нэг гишүүн рүү халдвал бүгдэд нь халдаж байна гэсэн үг юм.
АНУ-ын Бүгд найрамдах намын баруун жигүүрийн сөрөг хүчнийхэн Украинд үзүүлэх боломжит тусламжийг хэдэн сарын турш хаасан. Хууль тогтоогчдын зарим нь АНУ-Мексикийн хилийн аюулгүй байдлыг хангахад зориулж санхүүжилт олгох ёстой гэж үзсэн. Мөн олон арван тэрбум ам.долларын тусламжийг гадаадад илгээхийг эсэргүүцэж байна. Харин Жо Байден Лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ "Бид найзуудтайгаа хамт" гэсэн мессежийг дэлхий нийтэд илгээхийн тулд Конгрессоос хуулийн төсөл батлагдмагц нэн даруй гарын үсэг зурж, тусламж илгээнэ гэжээ.
Эх сурвалж: BBC
Дональд Трамп Илон Маскт итгэл хүлээлгэлээ
2024.11.13 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ