Хотын дарга Х.Нямбаатар Төв цэнгэлдэх хүрээлэнг улсын баяр наадмаар хэрхэн шинэчилж, ямар ямар ажлууд хийхээр төлөвлөж буй талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төв цэнгэлдэх хүрээлэн 1959 онд ашиглалтад орсон. 60 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ жилийн улсын баяр наадмыг илүү өндөр түвшинд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд төв цэнгэлдэхийн үндсэн хаалгaнууд дээр нийтийн бие засах газрыг шинээр төлөвлөж, барьж зохион байгуулна. Бүх секторуудыг сүүдрэвчтэй болгоно. Ширээ сандлуудыг цэгцэлнэ. Зарим төрийн өндөр дээд албан тушаалтнуудын суудаг хэсгүүдийг дуудлага худалдаагаар худалдан борлуулна. Орлогоосоо хүүхдийн төлөө фондод хандивлах зэргээр нийгмийн сайн сайханд зориулна гэж төлөвлөж буй.
Хоёрдугаарт, бүхэлд нь ногоон байгууламжаар шинэчилнэ. Гадна байгаа ТҮЦ, хүнсний мухлагуудыг чөлөөлнө. Дөрвөн талд нь хуушуурын үйлчилгээ үзүүлэх цэгүүдийг төлөвлөе. Мөн ус эрчим хүчний асуудлыг нь давхар шийдэхээр ярилцаж байна. Хосгүй үнэт бүтээлийн уран зургийг галерейг дэлгэнэ. Мөн төв цэнгэлдэхийн гурван талд гурван бага тайз ажиллуулна. Энд мэргэжлийн урлагийн байгууллагууд тодорхой цаг цагаар наадамчин олондоо тоглолт үзүүлдэг байхаар шийднэ" гэлээ.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй